Wednesday, January 27, 2010

Шинэ семистерийн тухай

Нилээн олон хүмүүсийн дарамт шахалтаар өөрийн үүргээ ухамсарлан өнөөдөр сургууль дээр очоод ирлээ. Хамгийн эхний очсон шалтгаан бол хичээлийн хуваарь гарсан эсэх байлаа. Сургалтын албаруу орсон чинь одоо гаргаж байна маргааш гэхэд бэлэн болчихно гэж байна.

Өөр нэг асуудал байсан нь 2-р сарын нийтийн тээврийн том оврын автобусаар зорчих тасалбар байлаа. Сургууль дээр очсон манай оюутны зөвлөл ч алга самбар нь ч хаа нэг тийшээ алга болчихож. Тэгээд Монголын оюутны холбоо орсонд үүдэн дээрээ энд захиалга авахгүй гээд хадчихаж. Гайхаад ЭЗС сургуульд сурдаг найз руугаа ярьлаа. Манай сургуулийн оюутны зөвлөлийн дарга өөр хотод байгаа гэнэ. 29 ны өдөр ирээд захиалга аваад явна гэсэн гэж байна. Тэгээд ямар ч байсан 400 төгрөг хураалгаад ЭЗС аар дамжуулаад авахаар боллоо. Маргааш буюу 1 сарын 28 ны өдөр 1 цаг 30 минутад сургууль дээр ирээд мөнгөө хураалгаад нэрээ бичүүлэхийг хүсэж байна.

Одоо урлагийн үзлэг гэдэг асуудал л үлдэх шив дээ. Энийг бөөнөөрөө уулзаж байгаад хийнэ гээд л байж байхаас. Тэр болтол хариуцуулж өгсөн ажлуудыг хийхийг хүсэж байна. Хамтлаг дууны асуудлыг ардуур ярьж байгаад зохицуулна даа.

Thursday, January 21, 2010

Урлагийн үзлэг

Нилээн хэд хоногийн өмнө юмдаа, КоК надаас урлагийн үзлэг юу болж байна гэж асуусан юм. Тухайн үед би ч гэсэн за байз хичээл эхлээд эхний 2 долоо хоногийн дотор гэж байсан яанаа гээд бодоод явж байсан болохоор бодож л байна гээд хариулчихаж байсан юм. За байз тарчихсан нөхдүүдийг яаж цуглуулах билээ гэж бодоод байлаа. Тэгсэн бүр дээр үед хэд хэдэн нөхдүүдэд даалгаж өгч байснаа саналаа. Бичиж байснаа сийрүүлбэл:
1.Мэндчилгээ.
Энэ хэсгийг бүгдээрээ ярьж байгаад шийдсэн дээр байх.Ерөнхий чиг баримжаагаа гаргачихаад хийнээ.
2.Гоцлол дуу.
Энэ хэсгийг КоК хариуцаж авна уу.
3.Уран уншлага
Ану энэ хэсгийг хариуцаж авна уу.
4.Хамтлаг дуу
Төдө, Бэбэ энэ хэсгийг хариуцаж авна уу.
5.Бүжиг
Энэ хэсгийг Дөдө, Халиун хоёр хариуцаж авна уу.
6.Жүжиг
Энэ хэсгийг Төвшин, Баярсайхан хоёр хариуцаж авна уу.


КоК бол хариуцаж авсан хэсгээ баталгаатай хийчихнэ гэж найдаж байна.
Уран уншлага Ану бэлдэж байсан юм байгаа гэж найдаж байна.

Хамтлаг дууг энэ хоёр нөхөр тухайн үедээ юм хэлж байгаагүй тэгэхээр хэн нэгнээс санаа оноо гарж ирэхийг хүлээж байна. Энэ долоо хоногт багтааж санаа гарч ирэхгүй бол дахиад өөр хүнд хувиарлалаа.

Бүжгийг хариуцсан хүмүүс нь хийгээрэй. КоК ийн нөлөө их байгаа гэдгийг санаж байгаарай.

Төвшин, Баярсайхан хоёр зохиолоо бичээд миний и-мэйл хаяг руу явуулахыг зөвлөж байна. Тэгээд зөвлөж байгаад хийе.

Ийм байна. Хичээл удахгүй орлоо. Орохоос өмнө уулзаад зохицуулаад, урлагийн наадмаас өмнө хэд хоног бужигнуулах хэрэг гарах нь дээ.
Менежмент муу байсан уучил нөхдөө.

Friday, January 8, 2010

Аялал хийх тухай

Бичлэг оруулах болгондоо оруулдаг нэг өгүүлбэртэй болох нь. Бид 9 сараас хойш ер нь нилээн ойр болцгоожээ. Тэгээд хэсэг нөхдийн, ер нь дийлэнхийн саналын дагуу амралтын үеэр хотын ойрхон амралтанд өдрөөр яваад ирье гэж тогтлоо.

Энэ ажлыг би хийгээд байх үнэндээ цаг зав боломж байсангүйг ойлгоорой. Тиймээс
Халиун, Дөлгөөнномин, Нямгэрэл гуравт уг ажлыг зохион байгуулах үүргийг ангийн даргын нэрийн өмнөөс үүрэг болголоо.
Тэгэхээр хэн хэн яг баттай явах болохыг надад мэдээлнэ үү. Мөн хааш нь явах, зардал хэр зэрэг гарах зэргийг тооцоод 6 цагийн дотор хариу хэлнэ үү. Урдаас олон юм яриад байв. 1 сарын 11 гээд эхлэхэд л цаг болохоо байна. Болж өгвөл маргаашдаа сайхан яваад ирвэл болж байна. Тиймээс яаралтай түргэн шуурхай ажиллана уу.

Шинэчлэл:
Дөлгөөнномин, Халиун, Түвшинбат

Friday, January 1, 2010

Шинэ оны анхны бичлэг

Дөрвөн сарын өмнө юм байна даа, нэг анги гэгдэх болсон билээ. Нэг оныг гаргалаа. Яг юу гэж бичихээ мэдэхгүй юм. Өнгөрсөн 2009 онд манай ангийхан хичнээн шагнал авав, хичнээн хөдөлгөөнтэй байв гэдгийг бичих гэсэн миний толгой өнгөрсөн жилийн сүүлийн өдөр идэж, уусан баахан юмнаас болоод сайн ажиллахгүй байх шиг байна. Түүхийн хуудаснаа 2010 гэж бичигдэх жил ирж байна. 2009 ээлтэй жил байлаа.

2010 оны үлдсэн 364 өдөр 11 цаг хэдэн минутын хугацаанд сүүлд нь харамсахааргүй зүйлсийг хийж бүтээн, сурлагадаа өндөр мэрийлттэй, нөхөдтэйгөө сайхан харьцаатай, амрагтаа үнэнч сэтгэлтэй байж хамгийн гол нь хүн байгаарай.
Дахиад нэг шинэ Round эхэллээ.