Friday, December 24, 2010

ОУЭЗХҮ

хэмжээ нь том учраас 2 хуваалаа.
1-р хэсэг
2-р хэсэг
дээр нь дарж татаарай.
энгээд байхад шалгалтаа олигтойхон шиг өгөөрөө дө!!!

ОУХТ: Венийн бага хурал [туршилт]



Сая office.com -оос хийсэн үзүүлэнгүүдээ ингэж оруулж болдогийг мэдэж авлаа. Тэгээд туршилт болгох үүднээс өнгөрсөн жилийн нэг үзүүлэн оруулж үзлээ. Хүмүүс өөрсдийнхөө үзүүлэнг ингэж оруулаад байвал бас зүгээр юм шиг санагдав. Эх хувилбараар нь ч гэсэн харж болно.

Wednesday, December 22, 2010

20 Zuunii gadaad bodlogiin tuuhen toim

end darj tataj avaarai

ОУЭЗХҮндэс, Лекц

Скандаад л оруулчлаа, зарим хуудас нь дэндүү жижигхэн болхоор жоохон муу гарчиж, угаасаа гарч байгаа нь энэ юмдөө.

Эндээс аваарай. 
http://www.mediafire.com/?br3p0av0ahrct7f

Friday, December 17, 2010

Шалгалтын хуваарь 2010-2011 оны I семестер

12 сарын 23
Монголын Гадаад Бодлого ( С.Баясгалан )
10:00, 305(Эдийн засгийнхны ангийг бичээгүй байсан 202 байх)
12 сарын 25
Олон Улсын Эдийн Засгийн Харилцааны Үндэс ( Д.Тунгалаг, С.Энхцэцэг )
10:00, 407
12 сарын 26
Олон Улсын Байгууллага ( Д.Бүдсүрэн )
12:00, 202
12 сарын 29
Соёл Судлал ( Л.Хэрлэн )
12:00, 407
1сарын 2
Дипломат ба Консулын Харилцаа( Д.Оюунсүрэн )
13.00, 407
1 сарын 4
Олон Улсын Эдийн Засгийн Байгууллага ( Д.Намсрай )
13:00, 407
1 сарын 6
Хятад хэл (Н.Төмөр, А.Батцэцэг) 10:00, 407
Япон хэл( Н.Бадрал ) 10:00, 202
Франц хэл(Л.Дорждэрэм) 10:00, 303
Солонгос хэл(Д.Оюунцэцэг) 10:00, 307
Герман хэл(Г.Гэрэлмаа) 10:00, 302
1 сарын 7
Англи Хэлний Хэл Зүй(Л.Цэцгээ)
12:00, 407
1 сарын 10
Англи Хэлний Бичих Дадал(Д.Бүдсүрэн)
10:00, 407
Жич: Амаар өгөх шалгалт байхгүй байна.
Амжилт

Sunday, December 5, 2010

Урлагийн үзлэг

Энэ гарчигийг хараад юу бодогдож байна та нарт?

Deadline: 2010,12,12
Одоо юу бодогдож байна?

Хамаг л авъяас билэг нь бүрдсэн, сүртэй, хүчтэй, гайхалтай, гайхамшигтай коллективтай, лайтай хүчин чармайлттай анги... гээд хэдэн райм биччихсэн юмсан.
Соло дуугаа бэлдээд л байгаа юмсан.
Одоо юу бодогдож байна?

Sunday, November 28, 2010

Genghis Khan and the Making of the Modern World

Энэ семестер эхлээд удаагүй байхад Оюунсүрэн багш Jack Weatherfold -ын Genghis Khan and the Making of the Modern World гээд номны тухай ярьж байсан даа. Би тэрийг нилээн удаан хайж байгаад орчуулсныг нь бол олж чадсангүй ээ. Гэхдээ англи хэл дээрхи аудио хувилбарыг нь оллоо. Хэмжээ нь 200MB хүрэхгүй учираас утас, mp3 тоглуулагч дээрээ аваад явахад зүгээр ээ. Тэгээд сонирхсон нь сонсоод/уншаад байж дээ.

Консулын харилцааны Үндэс

Хэрэгтэй гээд байсан хүмүүс нь аваарай.

энд дарж татаарай!

Thursday, October 28, 2010

Дипломат шастир 4, 1900-1915

Бараг л сканнердсан хэдэн зураг . Мэйлээр авсан чинь конвертлогдоод чанар нь муудчиж. Одоохондоо энийг оруулчихъя. Сайн чанартайг нь аваад дахиж оруулъя.

http://www.mediafire.com/?jnmpea7jkpmmc4w

Tuesday, October 19, 2010

Соёл судлалын тестүүд

Маргаашийн соёл судлалын шалгалт авах тестийг орууллаа. Авах гэсээр байгаад нэлээн удчихлаа.

Доорх линкээр орж татна уу.

http://www.mediafire.com/?9g5dcf5m2xniys8

Хянан тохиулдуулсан: Төгөлдөр
Зургийн дарга: Төвшин
Техникийн туслалцаа үзүүлсэн: Билгүүн

Monday, September 20, 2010

ОУЭЗХ-ны үндэс Лекц №2

Энхцэцэг багшаас мэйл ирсэн байна. 2 дугаар лекцийг явуулжээ. Доорх линкээр орж татаарай.

http://www.mediafire.com/?9y2e4ki46w2jc28

Sunday, September 19, 2010

Энх тайвны өдөр


Зээээ нөхдөө энэ өдөрт зориулаад нөгөө эссег нь бүгдээрээ бичихийг уриалж байна шүү...
Сэдвийнх нь нэр нь "Энх тайван, бидний оролцоо" (Peace and our concern гэж орчуулж болох юм) гэдгийг мэдэж байгаа байх...
Эссе хүлээж авах эцсийн хугацаа 9.20н буюу маргааш, Даваа гарагт. Баасанхүү багшид авч очоод өгөхөд болно.
2хуудсанд багтаагаад мэдээж хэрэг англиар бичнэ шүү дээ.
за тэгээд Good Luck

PS: Өнөөдөр л санасан болохоор сая л topic нэмлээ, зарим нь бичээд эхэлчихсэн байх.

Thursday, September 9, 2010

College Student Health Tips


Тэнэж яваад нэг хөгжилтэй бас хэрэгтэй юм оллоо.

College is bad for your health! Students feel way too busy to eat right, exercise, and get enough sleep. On top of that, universities are jam packed with germs galore.
So how do you stay healthy on a college campus? You're busy, so if you're not the perfect model of good health, don't beat yourself up! The trick is to incorporate small, healthful habits into your campus life. By doing so, you'll feel better both physically and emotionally and will be better able to navigate the stressful college experience.
Here are some basic suggestions for how you can stay healthy in college.

Wednesday, September 8, 2010

2010.09.07

Өчигдөр ОЗ-ийн энэ хичээлийн жилийн анхны хурал боллоо. Энэ хурлаас оюутнуудад зарлах ёстой хэдэн зүйл гарч ирсэн байгаа. Тэдгээрийн талаар болон зарим нэг асуудлуудын талаар бичлээ, дэлгэрэнгүйг уншаарай.

Wednesday, August 25, 2010

Оюутны амьдрал

Бидний амьдралыг зургаар өгүүлвэл:

1.Шинэ семестр эхэллээ



Шинэ хичээлийн жил 2010 - 2011

За энэ өдрийн мэнд.
Өнөөдөр сургуулиар орж зарим нэг зарлал харлаа.
Ийм 2 мэдээлэл байна.

Tuesday, July 13, 2010

2009-2010

Хичээлийн дүнгүүдээ эндээс орж үзээрэй...

http://spreadsheets.google.com/ccc?key=tAFdWx7V1T_6vLH-zjZgQHw&hl=en#gid=0

Saturday, July 3, 2010

Гуравдугаар улиралд үзэх хичээлүүд

Сургуулийн вэб сайт дээр тавигдсан хичээлийн хуваарь дундаас гуравдугаар улиралд үзэх хичээлүүдийг түүлээ. Сонгон суралцах хүмүүнлэгийн ухааны хичээлээс хамаараад нэг оюутан ирэх улиралд 19-20 багц цагын (кредит) 8 хичээл үзэх нь ээ.

Ерөнхий суурь хичээл:
  • Заавал судлах хичээл
  1. Англи хэлний хэл зүй - II (3 багц цаг)
  • Сонгон суралцах хүмүүнлэгийн ухааны хичээл
  1. Соёл судлалын үндэс (2 багц цаг)
  2. Экологи, байгаль хамгаалал (3 багц цаг)
  3. Хүний хөгжил (2 багц цаг)
  4. Монгол хэлний найруулга зүй (2 багц цаг)
Мэргэжлийн суурь хичээл:
  1. Олон улсын эдийн засгийн харилцааны үндэс (2 багц цаг)
  2. Англи хэлний бичих дадал (3 багц цаг)
  3. Хоёрдугаар гадаад хэл - I (3 багц цаг)
Мэргэшүүлэх хичээл:
  • Заавал судлах хичээл:
  1. Олон улсын байгууллага (2 багц цаг)
  2. Олон улсын валют, санхүү, зээлийн харилцаа (2 багц цаг)
  • Сонгон мэргэших хичээл:
  1. Монголын гадаад бодлого (2 багц цаг)
  2. Судалгаа зүй (2 багц цаг)

Tuesday, June 1, 2010

Happy Birthday!!!

HAPPY BIRTHDAY
DEAR ULZII !!!!!!
:D

Jun, 1. 2010: Happy Holiday

Манай ангид хараахан 18 хүрээгүй, хуулийн дагуудаа ч "хүүхэд" гэсэн тодотголтой хэвээрээ байгаа хүмүүс байгааг саналаа. (Арай ч ээж байхгүй шүү дээ) Тэгэхээр тэр "хүүхдүүд" -дээ бүх ангийнханаас нь 2010 оны Эх Үрсийн Баярын мэнд хүргэе.

P.S. Уучлаарай. Би Номин-Эрдэнийг мартчихаж. Номин-Эрдэнэдээ ч бас баяр хүргэе.

Tuesday, May 25, 2010

Headway Upper Intermediate Testbook

За энэ нөгөө алдартай ном чинь шүү дээ. 2-р явцыг энэ номноос авсан байна лээ. Уг нь бид нар иймэрхүү бэлэн юм үзэлгүйгээр өөрсдөө бэлдэж шалгалтаа өгөх ёстой ч нэгэнт олчихсон, тэгээд шалгалт тулсан байгаа, бас хүмүүс сураглаад байгаа болохоор орууллаа. Уг нь үзэхгүй байвал дээр байх, гэхдээ хэрэгтэй нэг нь авна биз дээ. Өөрсдөө л мэд дээ.


Энчээ дархын бол татагднаа гэжуагаа.

:D

Monday, May 24, 2010

Философийн шалгалтын асуултууд

Философийн эцсийн шалгалтын асуултуудыг орууллаа. Уг нь багш 20 асуулт гэсэн боловч 24 асуулт өгөгдсөн байна.
1. Нийгмийн философи ба нийгмийн шинжлэх ухааны ялгаатай ба нэгдмэл талууд
2. Нийгмийн оюуны амьдралын философи асуудлууд
3. Нийгэм эдийн засгийн формацын онол
4. Эдийн засгийн шалгуурын талаархи Ростоугийн онол
5. Улс төрийн философийн асуудал
6. Либерализм "Ж.Локк, А.Смит, Ж.Хосперс"
7. Либертарианизм "Раулс, Нозик г.м философичдын онол"
8. Иргэншлийн талаархи философи онолууд
9. Хүмүүсийн нийтлэгийн түүхэн хэлбэрүүд
10. Нийгмийн бүтэц
11. Давхраачлалын онол
12. Үнэлэмжийн логик бүтэц, төрөл хэлбэрүүд
13. Үнэлэмжийн тухай философийн гол төлөөлөгчдийн үзэл баримтлал
14. Үнэлэмжийн харилцааны онцлог
15. Үнэлэмжийн онолын эх сурвалж
16. Мэдлэгийн эх сурвалжын тухай философи үзлүүд
17. Кант: Мэдлэгийн төрлүүд
18. Үнэн, түүний шалгуурын тухай, Скептицизм
19. Материаллаг ахуйн гол гол ойлголтууд, тэдгээрийн тодорхойлолтууд
20. Сэтгэц ба ухамсар "Санаалаг ахуй"
21. Урлагийн философи гэж юу вэ? Философийн түүхэнд урлагийн тухай авч үзсэн байдал
22. Урлагийн талаархи орчин үеийн философи баримтлалууд
23. Ёс зүйн философи "Эртний болон шинэ үеийн философи дахь ёс зүйн үзэл баримтлал"
24. Орчин үеийн метаэтикийн асуудал, Кантын деонтологи, гол зарчим ойлголтууд

Sunday, May 23, 2010

Гео Эдийн засаг , сүүлийн 2 лекц

Отгончимэг багш 6-8 дугаар лекцүүдийг явуулсан байна. Энд дараад татаж аваарай.

Friday, May 21, 2010

Англи хэл зүй: Phraseology

Багшийн бичсэнийг гаргаж унших асуудалтай байлаа. Хэдхэн үгэнд л монгол тайлбар нь байсныг нь орууллаа. Бусдыг нь хэлц үгийн толь бичигнээс харах шаардлагатай бололтой.
P.S. Удаасанд уучилцгаагаарай.
  1. From A to Z -in its entirely, wholly (10 хуруу шигээ)
  2. Much ado about nothing (Fuss about a trifle) - ялихгүй юманд ямааны гарз
  3. Clear the air (get rid of suspicion) - галыг намжаах
  4. Pull somebody's chestnuts out of the fire (sacrifice oneself in order to get someone else out of the difficulty) - Хүний гараар могой бариулах
  5. For a rainy day (preparation for an emergency) - аминд тулахад
  6. Not to take one's eyes off (never stop watching) - Нүд салгахгүй
  7. Have an eye for something (be a good judge of) - үнэнийг ойлгох
  8. See eye to eye with (agree entirely with)
  9. He is seeing things
  10. I'm hearing bells
  11. Eat (live on) the fat of the land (live in great luxury) - Тосонд умбаж торгонд хөлбөрөх
  12. Not to lift a finger (make no effort to do things)
  13. Twist somebody round one's little finger (be able to handle or manage him with case)
  14. Go through fire & water (face the greatest dangers or hardest chances)
  15. Put somebody on his foot - хүн хийх
  16. With one foot in the grave (be nearing death, be very old)
  17. Come off (get off, go)
  18. The game is not worth the candle (the result is not worth the labour expended)
  19. Try one's hand at something - азаа үзэх
  20. Take a load off (or from) somebody's mind
  21. Cast (throw) one's lot with somebody (become a partner with, associate oneself with & share the fortune of)
  22. Die away from (escape, fade from or slip) somebody's memory
  23. Milk & roses (having good health)
  24. Much of muchness (just about the same)
  25. Spread the net for (make arrangements to get into one's power, prepare to catch) - урхи тавих
  26. Pull oneself together (rouse oneself)
  27. Pull the strings
  28. Make a silk purse out of a sow's ear (make anything fine or refined out of something rude or coarse)
  29. Pay off old scores for past wrongs or injures
  30. Mind (watch) one's step
  31. Leave no stone unturned
  32. A storm in a tea cup (a great excitement over a trifle)
  33. Catch at a straw, try to seize any chance, however small, of getting out of danger
  34. With one stroke of the pen (single movement of pen)
  35. In no time (very soon, very quickly)
  36. Down and out (to be in a state of poverty)

Monday, May 17, 2010

Unicode Mongolian Fonts

Өнөөдөр Бадрах блог дээр тависан үзүүлэнгүүдийн зарим нь фонт нь танихгүй байна лээ гэж байсан, магадгүй өөр хүмүүст ч бас тиймэрхүү асуудал гарч байж магадгүй гэж бодоод өөрийн хэрэглэдэг unicode фонтын цуглуулгаа орууллаа. Лав л минийх дээр үзүүлэнгүүд бүгдээрээ зүгээр гарч байна. Тийм болохоор энийг суулгацан байхад алзахгүй байх.

Ийшээ ороод татаад аваарай.

Энд дараад шууд татаж болно.

Жич: Дөдө өнөөдөр блог дээр бичих эрхгүй болохоор ном оруулаагүй гэж байсан. Хэрвээ хүсвэл хэн ч бичиж болох учраас зүгээр л нэвтэрч байх тэр мэйлээ надад ямар нэгэн байдлаар дуулгачих (блог дээр сэтгэгдэл үлдээнэ үү, мессенжерээр хэлнэ үү, таны дур шүү дээ). Гэхдээ gmail account хэрэгтэй.

Гео Эдийн Засгийн үзүүлэнгүүд, Статистикийн ном

Багшийн мэйл ашгүй нэг иржээ. Үзүүлэнгүүдээ татаж аваад шалгалтандаа сайхан бэлдээд байж дээ. Бас Тунгалаг багшийн статистикийн номыг орууллаа. Манайхан ихэнх нь олоод авчихсан байсан байх, гэхдээ аваагүй бол татаж авна биз ээ.

Бас нэг юм ахиад зарлая. Лхагва гаригт Биеийн тамирын дүн гаргах учраас бүх хүн өөр өөрийн сурлагын дэвтэрээ бариад ирцгээгээрэй. Мартваа!

ГеоЭЗ
Статистик

Thursday, May 13, 2010

ДЭЗ үзүүлэнгүүд

Шалгалт дөхөж байгаатай учраас энэ улиралд орсон хичээлүүдийн лекцүүд хүн бүрт их хэрэг болох байх. Ямар ч байсан өнөөдөр ДЭЗ-ийн багшаас лекцүүдээ авлаа . Ойрын хугацаанд боломжтой бүх лекцүүдийг олж тавина.

Энд дарж татаж аваарай.

Wednesday, May 5, 2010

The Debatabase Book

Өнөөдөр Гэгээгийн авчирсан байсан номыг оллоо.
Энд дарж үзнэ үү.

Яг номыг нь оллоо. Зарим хүмүүст хэрэг болж юуны магад. Татах

Логонууд

Мэдээлэл зүйн ханын цаас хийх даалгавар дээр хэрэглэх логонуудыг эндээс татаж аваарай.
P.S. Даалгавар хүлээлгэж өгөх сүүлийн хугацаа өнөөдөр шүү.

Monday, May 3, 2010

Философийн семинараа зохион байгуулалттай хийцгээе

Манайхаан, одоо үлдсэн хэдэн семинараа хэн хэндээ ашигтайгаар хийцгээе гэж бодлоо. Тэгэхээр Кок-ийг семинартаа орж амжихгүй гэж үзээд нийт 30-лаа болж байна. Нэг баг 3 хүүхэдтэй байхаар 10 багт хуваагдаад. 2 баг өгсөн сэдэв дээр мэтгэлцэхээр 5 удаагийн мэтгэлцээн болно гэсэн үг. Иймд нэг удаагийн мэтгэлцээн 15 мин байхаар зохион байгуулбал ямар вэ? Семинараас өмнө хичээл дээр сугалааны журмаар баг, ярих сэдвээ сугалаад, нэг сэдэв дээр өрсөлдөх 2 багаа тодруулчихъя. Санаа оноогоо хэлцгээгээрэй.

Friday, April 30, 2010

Ангийн блогын төрхийг өөрчилөв

Өнөөдөр сургууль руу ирж байхад ч тэр, тараад явж байхад ч тэр аргагүй хавар ирчихэж ээ. (Таван сарын нэгэнд цас орно гэснийг эс тооцвол шүү дээ.) Тэгэхээр дулаан цагаа дагаад манай блог ч гэсэн яагаад уйтгартай саарал өнгөнөөсөө гэгээлэг ногоон өнгөнд шилжиж болохгүй гэж? Иймээс та нарт аятайхан байх болов уу гэж бодсоны дагуу зарим засваруудыг хийлээ.
  1. Үндсэн өнгө, арын зураг, дотоод гаджетуудын хэмжээг өөрчилсөн.
  2. Блогын гарчигийн дор хүмүүс байнгын орж байх шаардлагатай байж болох хуудсуудыг таб болгон оруулсан.
  3. Нийтлэлүүдийн ангилалын тоог цөөлж сүүлийн үеийн зарим нийтлэлүүдэд ангилал нэмсэн. (Нийтлэгчид зүүх ангилалаа мартав аа.)
  4. Нэг хуудасанд хэвлэгдэх нийтлэлийн тоо 9 байсныг 5 болгосон.
Жич: Уг өөрчлөлтийг таашаахгүй байгаа тохиолдолд нээлттэй илэрхийлж болно. Буцаан өөрчлөх боломжтой тул шаардлагатай гэж үзвэл олонхийн саналаар буцаан өөрчлөх болно. (Хэхэ)

Wednesday, April 28, 2010

Мэдээлэл зүй , даалгавар

Даалгавраа хийж амжаагүй байгаа бол өглөө болохоос өмнө хийж явуулах сүүлийн арга нь энэ болоод байх шиг байна. :D

Мэдээж хийцэн бол хамаагүй шүү дээ, хийж амжаагүй нь өнгө, байрлал, хэлбэрээс нь жоохон янзалж бариад өөрөө сайхан өөрчлөөд аргалаад явуулж болно шүү дээ. За тэгээд эндээс татаж аваарай.

Энд дар

Авсан бол Мөнхбаяртаа баярласан талархсанаа илэрхийлэхээ мартваа.

Tuesday, April 27, 2010

Мэдээлэл зүйн даалгаврын зургууд

Мэдээлэл зүйн гурав дугаар даалгавар дээр хэрэглэгдэх 2 зургийн жинхэнэ эхүүдийг багасгасан хувилбаруудтай нь орууллаа. Багшийн явуулсан 2 зураг дасгал хийхэд арай л биш, дэндүү жижиг байхаар нь энэ 2-ыг олж тавилаа. cat.jpg , dove.jpg зургууд нь эх зургууд, cat1.jpg dove1.jpg зургууд нь 4 дахин багасгасан зургууд байгаа. Доор байгаа хавтаснаас орж татаарай.

Хавтас руу орох

Жич: Өнөөдөр кино үзэх үйл ажиллагаа үнэхээр амжилттай боллоо. Ангийнхандаа баярлалаа.

Monday, April 26, 2010

Adobe Photoshop CS 8.0

Алдарт photoshop-ийгоо татаад авцгаана бизээ. Миний анзаарснаар сургуулийн ком дээр байдаг нь яг энэ хувилбар нь байх шиг байсан. Тийм болохоор анги дээр хийчихсэн юмаа түүртэлгүй хийхэд амар байх биз . (Ер нь бол нээх онцын ялгаа байхгүй дээ )

Энд дарж татаж аваарай.

Мэдээлэл зүйн даалгавар #3

Энэ долоо хоногийн даалгаварт нөгөө мууран толгойтой тагтаа, бас сарнай 2 байна. Хийгээд явуулцгаагаарай. Багшийн мэйл хаяг: altanulzii_sfs@yahoo.com

Энд дарж татаж аваарай.

Tuesday, April 20, 2010

Өнөөдрийн мэдээ

За мэдээж өнөөдөр Дашкагийн төрсөн өдөр болж байгаа учраас юуны өмнө:


Одоо нөгөө асуудал болох мэдээлэл зүйн даалгавар луу орьё. Олон хүмүүс мэдээлэл зүйн даалгавар хийх гэж бага зэрэг түүртэж байгаа бололтой . Тиймээс 2 дасгалын 1 1 жишээ загваруудыг оруулж байна . Гол нь засч янзалж, дээр нь байгаа хэсгүүдийнхээ өнгө байдал, текстүүдийг нь өөрчилхөө мартваа. Гол нь тэр шүү, адилхан юм явуулж баг алахгүй гэдгийг сайн ойлгоорой.

Folder

Note
Харандаа цаастай даалгаврыг явуулсан Мөнхбаяр, хавтастайг нь явуулсан Төвшин нартаа баярлалаа.

Жич: Саяхан төрсөн өдөр нь болсон хүмүүстээ блогоороо мэнд хүргэхээ мартсан байна лээ, sorry

Ерөнхий Англи Хэл

За, Эрдэнэчимэг багш дөнгөж сая нөгөө гэрийн даалгавраа явууллаа. Энэ 17 зураг байна. Бүх дасгалыг нь хийх юм байна лээ шүү.

Энд дарж татаарай.

Thursday, April 15, 2010

Мэдээлэл зүйн даалгаврууд

2 даалгавар өгсөн байгаа. Дараагийн хичээлээс өмнө хийгээд багшийн мэйл рүү явуулаарай .

Энэ фолдер луу ороод татаж аваарай.

Monday, April 12, 2010

Яагаад идэвхигүй байнаа?

Та нөхдийн царайг хамгийн сүүлд амьдаар харсанаас хойш 2 долоо хоног өнгөрчихөж яагаад ч юм их удсан юм шиг санагдаад байсан календарт бол жаахан хугацаа аж. 20 жилийн өмнө байсан бол яах байсныг мэдэхгүй ч одоо бол технологийн хөгжлийг ашиглаад, хичээлгүй үедээ хоорондоо харьцаж байгаа юм шиг мэссэнжэрт харьцаад байхад Томс Фрийдман нөхрийн дэлхий бол хавтгай гэж бичээд байсныг яахын аргагүй мэдэрч байна.

Monday, April 5, 2010

GEP 2010

Дэлхийн Эдийн Засаг дээр хэрэглэгдэх ном. Өмнө нь оруулсан нэг байгаа. Агуулгын хувьд ялгаагүй , зүгээр тэнд байсан файлуудыг бүгдийг нь нэг дор эмхэтгэсэн хувилбар байгаа багшийн сүүлд өгсөн даалгавар энэ номны хуудсаар өгөдсөн байгаа болохоор андуурч эндүүрэхвий гээд орууллаа.

Энд дарж татаарай.

Wednesday, March 31, 2010

Headway Upper Intermediate

Headway Upper Intermediate SB 2nd edition номыг орууллаа. Аваагүй нэг нь авна бизээ.


Энд дарж татна уу.

Saturday, March 27, 2010

Хэдэн үг

Анарболдын маань хэлдгээр бидний хэдэн нөхдүүд нэг анги гэж нэрлэгдэх болсоор 8 дахь сартайгаа золгож байна. Энэ бүх хугацаанд энэ ангийг анги шиг анги болоход хамгийн их нэмэр оруулсан хүн бол манай хуучин ангийн дарга яах аргагүй мөн. Энэ бүх хугацаанд болсон олон нийтийн ажил, баяр наадам, тэмцээн уралдаанд бүгдэд нь л Анараа маш олон зүйлээр дэмжиж байсныг манай ангийнхан мартаагүй гэж найдаж, өнөөдөр Анарболд, мөн Түвшинбатыгаа хамтад нь гаргаж өгөх үйл ажиллагаа явуулахаар тогтож, зарласан билээ. Магадгүй би өөрөө хувийн шалтгааны улмаас товлосон цагтаа хоцорч очсон учраас бусдыг бас хамаагүй буруутгаж болохгүй байх. Гэхдээ л энэ бол ямар ч байсан хойш тавимгүй асуудал байхал сэтгэл гаргаад хаана юу хийж , яаж явааг нь хүртэл асуучих хүн ховорхон байх юм.

Зарим нэг хүн сонсоогүй , мэдээгүй гэсэн үг хэлнэ лээ. Иймэрхүү үйл ажиллагаа зохион байгуулах нь тодорхой байсан, тэгээд ч онгоц нь бүтэн сайнд нисэх учраас үдэх ү.а-г өнөөдөр зохион байгуулах нь хэнд ч тодорхой байсан гэж би мунхаглах юм, эсвэл манай ангийн ихэнх оюутнууд ийм энгийн асуудлыг тооцож чадахаа байчихсан юм уу ?
Аа бас цаг нь эрт байна гэсэн асуудал тавьж байгаа бол манай цугласан хэд маань миний сонссоноор нэлээн л удаан хүлээсэн байна лээ, ядаж утасдаж сураглаж байгаад ч хамаагүй олж очоод уулзахад болохгүй зүйл баймааргүй шиг санагдхын.
Үнэхээр сонин санагдаж байна. Манайхан уг нь нэг анги гэсэн нэрийн дор явдаг юм байгаашд...

Хэдийгээр энэ сард манай ангийнхан сайхан сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан ч гэсэн өнөөдрийн хувьд бол арай л тиймэрхүү санагдаж байна лээ . Маргааш мөн гаргаж өгөхөөр зарим хүн явна гэж байгаа, тэр хүмүүсийн хувьд өнөөдрийн цуглаанд оролцоогүйд би юу хэлэхэв дээ.
Энэ асуудлын талаар ингэж шүүмжлэлтэй бичиж байгаа нь өөр нэг шалтгаантай. Маргааш буюу 3-р сарын 28-ны өдрийн өдөр ОУХС-ийн ОУЭЗХ-ны 1-р курсын 2 анги хамтарч ирэх долоо хоногт болох хэлний баярын үеээр Шинэ Зеландыг сурталчлах болсныг бүгдээрээ мэдэж байгаа, магадгүй энэ талаар яг юу хийхээ мэдэхгүй, тогтсон шийдвэрт хүрэлгүй нэлээд цаг алдсан байх л даа. Гэхдээ олны хүч оломгүй далай гэдэг болохоор бөөнөөрөө цуглаад хамт ажиллавал ямар ч ажлын ард амархан гарч чадна гэж бодож байна. Тийм болохоор маргааш өглөө 11 цагаас сургууль дээр бүгдээрээ боломжоороо ханын сонин , сурталчлах материал бэлдэнэ гэж тооцож ирнэ үү!!!

Ирэхдээ чадах бололцоогоороо Шинэ Зеландын талаарх зураг хөрөг юу байдгын тэр болгоноос авчирахыг хүсч байна. Өнөөдөр ч гэсэн заваараа КоК, Мөнхбат бид 3 хэвлэлийн газруудаар явж үнэ мөнгийг нь судаллаа, ер нь бол хийхэд хэцүү ажил биш ч гэсэн яах аргагүй хүн хүчний хэрэгцээ байгаа учраас л аль болох олон хүн ирээсэй гэж хүсээд байгаа юм.

Хэрвээ энэ баярт идэвх чармайлт гаргаж оролцох нь наанадаж л ангийн нэр хүнд, цаашилбал багш нарын бидэнд хандах хэтийн хандлагад чухлаар нөлөөлөх учраас зайлшгүй оролцох шаардлагатай гэдгийг оюутны зөвлөл, дипломат клуб, зарим багш нарын зүгээс хүртэл сануулж хэлээд байгаа учраас бид маргааш цуглах нь зайлшгүй болоод байна.
Хэлэх хэдэн үгээ энд сийрүүлэн бичлээ. Тогтож уншаад, толгойд тань нэг бодол орно гэж найдаж байна.
Маргааш уулзацгаая.

Thursday, March 25, 2010

Presentations #2

3р сарын 25-ны өдөр тавигдсан философийн үзүүлэнгүүдийг багцлаад орууллаа.

Энд дарж татаарай.

Thursday, March 18, 2010

Дэлхийн эдийн засаг. Ч.Отгонбаатар

Дэлхийн эдийн засгийн хичээл дээр хэрэг болох ганц ном гэж байгаа. Хэн нэгэн буянтай хүн эхний 47 хуудсыг scan-даж өгчээ. (scan-дах гэхийг юу гэж орчуулах вэ? :D) Хэрэг болох биз.!?

Жич: Дахиад өөр нэг буянтай хүн байвал үлдсэн хуудсуудыг нь ингээд бэлдээд өгнө байх гэж найдаж байна. :)

Татах

Хавтас руу орох

Философийн үзүүлэнгүүд #1

Өнөөдрийн буюу 3-р сарын 18-ны өдрийн философийн хичээл дээрх үзүүлэнгүүдийг багцлаад оруулж байна. Иймэрхүү маягаар хийж байвал барьцтай, дараа нь уншиж байхад ч эвтэйхэн байх юм шиг байна.

Доорх хавтасаас татаж авна уу.

Presentations

Жич: Дэлхийн Эдийн Засаг болон Олон улсын статистик хичээлүүд дээр хийсэн үзүүлэнгүүдээ багууд ойрын хугацаанд явуулаарай .

Tuesday, March 16, 2010

Philosophy (document from teacher)

Философийн багшийн бидэнд өгсөн файл. Ушниж үзсэнгүй, ямар ном болохыг нь сайн мэдэхгүй байна, татаж аваад үзнэ бизээ.

Энд дарж татна уу.

Monday, March 15, 2010

Web Design Book (html included)

За энэ ном дээр бага сага html кодчлолын хичээлүүд байгаа, сэргээж харах юм байгаа бол хараарай. Оруулчмаар гайгүй ном байна уу гээд хайж яваад оллоо.

Энэ хавтаснаас татаж аваарай.

http://www.mediafire.com/?sharekey=9672ab404f571ae2ab1eab3e9fa335cad627247061749f4a

Stephenie Meyer - The Twilight Saga (All 4 Books)

За нэрнээсээ ойлгомжтой байгаа байлгүйдээ , ер нь бол ном тавьж байх нь тун хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлголоо, миний хувьд анхны удаа болохоор байгаа номноосоо л орууллаа, дараа хичээл дээр унших номнуудаас олж тавихыг бодъё.

Энд дарж MediaFire хавтас руу орно уу.
Цаашид бүх номоо энэ хавтаст upload хийж байх болно.

Энэ манай хуучин ангиудын нэгнийх нь блог оллоо, энд бас хэрэгтэй ном байж магад, үзэж байгаад татаад аваарай.

http://sfs-num.blogspot.com/

Хэн нь хэн бэ?

За тэгээд хэн нь хэн бэ коммент бичээд байгаарай :))

Sunday, February 28, 2010

Sophie's World

Философийн багшийн уншаарай гээд байсан ном. Бүлэг бүлгээрээ өөр өөр хүмүүсийн тухай. Ер нь философийн түүхийн туай ном байна лээ. Chicken Soup шиг.
Jostein Gaarder - Sophie's World
Download  (.pdf)
P.S. Яг одоо аудиономыг нь татаж байна. Хүссэн нь аваарай.

Friday, February 26, 2010

Би чамайг харсан (Монгол орчуулга)

Нөгөө Ерөнхий англи хэлний утгагүй шүлгийг орчуулснаа тавьлаа. Уран зохиолын найруулга зүй, болон монгол хэлний минь үгсийн санг минь уучлаарай. Иймээ тиймээ алдаа байвал сэтгэгдэлээр засчихна биз дээ.
Ale3x /Ану/

Дайснууд манай талд түүнийг эсвэл чи бид хоёрыг
дайрахад бэлэн байхад би чамайг харсан.
Хайрлуулсан, хамгаалуулсан хайр, эрх чөлөөтэй юуг ч
хувааснаас илүү итгэл найдвар тасарсан байсан.


Бидний хөлөг онгоц хаданд мөргөж аянга айдасаас өөр
юу ч үгүй байхад би чамайг торхон дотор харсан.
Ирэх бүх цохилтуудын турш надаас зуурахыг чамаас би гуйсан.
Энэ гар чиний дарвуулт хөлөг эсвэл авс чинь байх байсан.


Буйданг минь авчираад намайг газар дээр тэрийлгэсэн нүдэнд чинь 
гал асч байхад би чамайг харсан.
Харахаас уйдвал, хэзээ ч өндийхгүй
Түүнээс хойш эртдээ л гэхэд мянганы дараа булш минь олдоно.


Газар хөдөлж, хана чичрэхэд
Хүн байгаль хоёр согтсон юм шиг гуйвахад
Ганхсан өрөөн дотроос хэнийг би хайсан билээ
Чамайг л хайсан, хамгийн эхэнд хамгаалах гэж л тэр.


Тарвалзуулсан өвдөлт амьсгалыг минь бооход
Гандаж буй бодолдоо аяарханаар хэлсэн үг минь
Чамд, чиний төлөө, үхэлийн ирмэг дээр байхдаа хүртэл
Миний сэтгэл эргэчихлээ. Эйх! Илүү ойрхон байх чинь.


Энэ их зүйлийн дараа ч чи намайг хайрласангүй,
Гэсэн ч чэзээ ч битгий гутар, хайр бидний хүсэлд байдаггүй юм.
Чамайг би буруутгаж чадахгүй ч өөрийгөө ихээр зүхнэ би
Хүчтэйгээр, буруугаар, үр дүнгүйгээр, гэсэн ч чамд хайртай хэвээрээ.

56 дахь бичлэг

Энэ блогийг анх нээснээс хойш 56 дахь бичлэг нь ингээд орох гэж байна. Хэдийг нь би бичсэнээ санахгүй юм. Ер нь бол дийлэнх хувийг нь эзлэх болов уу гэж таамаглаж байна. Өнөөдөр шиг өдөр хэзээ нэгэн цагт ирэх болов уу яах бол гэж бодож явсаар өчигдрийг хүрээд, тэр өдөр нь өнөөдөр байх байсан юм байна гэдгийг ойлгосон юм.

Нэг мэдсэн чинь та нөхөдтэй нэг анги гэдэг нэрийн дор хагас жил орчмын хугацаанд явсан байх юм. Нэг ангид ороод Монтуркийн хэдийг эс тооцвол хэн хэнийгээ танихгүй байсан тэр үе саяхан мэт санагдах юм. Саяхан амраад ороход саначихсан хүмүүстэйгээ уулзаж байгаа ч юм шиг л байсан.

Урд нь багийнхаа ТУЗ энэ тэрт байсан ч гэсэн урьд нь хамгийн дээд талдаа "салаан дарга" гэдэг эрхэм цолыг 2-р ангид байхдаа хүртэж байснаас биш ангийн дарга гэдэг нэрийг зүүж үзсэнгүй явлаа. Анх нөгөө л дээш алхах дуртай зандаа хөтлөгдөөд ангийн дарга болж байлаа. Их л хариуцлага байдаг юм байна лээ. Өөрөөсөө илүү хүмүүсийг удирдана гэдэг үнэндээ хэцүү ажил юм байна лээ. Та бүгдийн ангийн дарга байсандаа бахархаж байна. Харилцааны 1-3 ийнхоон. Надаас хойш хэн ч ангийн дарга нь байсан надад үзүүлж байсан итгэлээ хүлээлгээрэй. Та бүхний зангилаа нь тэр байх ёстой. Гэхдээ сэтгэлээрээ нийлсэн 28 хүн сайхан байна гэдэгт итгэж байна.

Нэг л өдөр дахиад уулзаад улс орныхоо асуудлыг ярисан бөөн "хар хувцастангууд" байна гэж бодож байна. Оргил өөд бүгд хамтдаа^^

Monday, February 22, 2010

English poem (орчуул)

The poem I Watched Thee by Lord Byron

I watched thee when the foe was at our side
Ready to strike at him, or thee and me
Were safety hopeless rather than divide
Aught with one loved, save love and liberty.

I watched thee in the breakers when the rock
Received our prow and all was storm and fear
And bade thee cling to me through every shock
This arm would be thy bark or breast thy bier.

I watched thee when the fever glazed thine eyes
Yielding my couch, and stretched me on the ground
When overworn with watching, ne'er to rise
From thence, if thou an early grave hadst found.

The Earthquake came and rocked the quivering wall
And men and Nature reeled as if with wine
Whom did I seek around the tottering Hall
For thee, whose safety first provide for thine.

And when convulsive throes denied my breath
The faintest utterance to my fading thought
To thee, to thee, even in the grasp of death
My spirit turned. Ah! oftener than it ought.

Thus much and more, and yet thou lov'st me not,
And never wilt, Love dwells not in our will
Nor can I blame thee, though it be my lot
To strongly, wrongly, vainly, love thee still.




зиа нөгөө шүлэг нь шүү

Thursday, February 18, 2010

Тэргэлд зориулав

Эх сурвалж: Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг
Хэвлэгч: Монсудар

хөөрхөн тэм 1. Сайхан, цэвэр, гоёмсог: хөөрхөн аальтай хүүхэд (эелдэг ааштай хүүхэд), хөөрхөн хүүхэн (зүс царай тэгш, гоо сайхан хүүхэн), хөөрхөн хэлбэртэй морь (байгаа хир чинээндээ тохирсон хүч чадал, бие галбир, өнгө зүстэй бага шиг морь); 2. Өхөөрдмөөр, энхрий: хөөрхөн амьтан (нялх хүүхдийг өхөөрдөн энхрийлсэн нь).

Sunday, February 14, 2010

Туялзуур гар

Ангийнхаан. Энэ хэний гар вэ?

link: Энд дараад бичлэгээ үз

Friday, February 12, 2010

Өнөөдрийн болон маргаашийн Гермес

Өнөөдөр нөгөө 3-р курсын Ринчин харагдахаар зураг авах санаатай очсон чинь өнөөдөр Гермес болно шүү гэлээ. Тэгээд ангийн дарга нар орно шүү гэдэг юм байна. Тухайн үед дотор хачин болоод л явчихсан. Зүгээр л хэдэн хүмүүсийн хооронд болж байгаа ч гэлээ ялагдлаа гэхэд Анарболд биш 1-3.

Орлоо. Өнгөрсөн улиралд Ану түрүүлчихсэн байсан учир анхны сонголт хийх эрх миний гарт байсан нь их давуу тал өглөө. Ер нь асуулт сонголт дээр тоглолт хийсэн болов уу. Миний орос хэл дуусаад ирлээ. Манай нөхөд тэгсэн гараад ирлээ. 1-1 д үнэхээр Think Tank ууд зөндөө байсан. Даанч хоорондоо нийлж чадахгүй байх шиг харагдсан. Бид харин зөв бол зөв буруу бол буруу нэг байж чадсан. 1-1 ийг доош нь хийж байгаа биш. Үнэхээр аймар өрсөлдөгчид байлаа. Та бүхнийхээ итгэлээр, чадлаар энийг хийж чадлаа.

Манай ангид think tank гэж байдаггүй юм байна лээ. Бүгдээрээ thinker үүд юм байна лээ. Ер нь бол Ринчин нөхөр Гермес гээчийг яагаад цаг заваа үрэн байж зохиогоод байдаг вэ гэхээр, цаг хугацаа өнгөрөх тусам анги дотор байх ёстой юм шиг хилийн шугам зурагдаж эхэлдгийг хамгийн сайн мэдэрсэн нөхөр. Бид нарт ч нилээн л хэлж байсан байх. Тэгээд та нар битгий тэгээрэй гээд л энэ. Дайсан ирэх цагт нэгддэг шиг өрсөлдөөн болгож нэгтгэж байна гэсэн үг. 1-3 бүгд урагш алхана шүү. Одоо болж байгаа ч дээдхэн талын курсээс эхлээд "ганц дайчин" яагаад ч бардаггүй болохыг мэдэрнэ. Тэгэх цагт хэр нэгдэж чадахыг хэлж мэдэхгүй юм. Миний яриад байгаа юм "Liquid Attack" гэх юмуу. Бичихийг хүссэн нь энэ.

Wednesday, February 10, 2010

Дэлхийн эдийн засаг дээр хэрэглэх ном

Эдийн засгийн онолоосоо салаад жинхэнэ мэргэжлийн гэж хэлж болох дэлхийн эдийн засаг сэдэв рүү ингээд орлоо. Ашиглах ном сурах бичиг гэж баахан жагсаалт өгсөн байсан чинь
GEP 2010
International Economics 6th edition

хоёроос бусдыг нь Оросын сайтуудаас хайлаа. Татаж авахын хувьд амьд торрент байна даанч энийг татлаа гээд ойлгох хүн гарах юмуу гэсэн бодол зурвас орж ирээд, ерөнхийдөө дургүй хүрчихлээ. Хэн ч ойлгох юм. Хэрэгтэй гэсэн хүмүүс нь надад хэлдэг юмуу Өнөрөө багш дээр флашаа барьж очоод авчихаарай.

Холбоос

Гөгө дээр тавих гэсэн 7 хоног гэснийг нь хараад больчихлоо. Дээрх хоёрыг багтаасан багц энэ байна даа. Татаад авцгаагаарай.

Monday, February 1, 2010

FAQ

Өнөөдөр дахиад л сургууль орлоо. Шалтгаан гэвэл маш энгийн, асуух хэдэн зүйлс байсан учраас л тэр. Соёл судлал сонгосон оюутнууд яах юм бэ гэж нэг асуулт асуулаа. Урдаас соёл судлал байгаа шүү дээ гэсэн чинь хажууд нь байсан хэн билээ нэг багш соёл судлалын хичээлээр лекц үүсгэхэд шаардлагатай оюутны тоо хүрээгүй гэж байна. Яасан гэсэн манай ангийнхнаас бусад нь бүгд гүн ухаантан болох гээд үзчихсэн бололтой. Тэгсэн алдаа гарсан бололтой уг нь соёл судлалын хичээл байна гэж байгаад нэг учир нь олдохгүй юм болчихсон бололтой. Тэгэхээр соёл судлал гэж сонгосон нөхдүүд философийн хичээлд сууж таарах нь бололтой.
Хоёр дахь асуусан асуулт маань, сонгоогүй хичээл буюу Монголын Дипломатын түүх хичээлд суух хэрэгтэй юу гэсэнд, "сонгоогүй бол суухгүй" гэсэн хариулт өглөө. Ерөнхийдөө ийм. Манай оюутны зөвлөл яах нь тодорхойгүй байж байгаад маргааш билетний захиалга авах юм ярьсан. Ямар ч гэж таньдаг мэддэг газраараа дамжуулаад захиалуулчихсан байгаа. Маргааш 3 4 цаг хавьцаа билет захиалсан хүмүүсийн билетүүдийг тараах болов уу.

Wednesday, January 27, 2010

Шинэ семистерийн тухай

Нилээн олон хүмүүсийн дарамт шахалтаар өөрийн үүргээ ухамсарлан өнөөдөр сургууль дээр очоод ирлээ. Хамгийн эхний очсон шалтгаан бол хичээлийн хуваарь гарсан эсэх байлаа. Сургалтын албаруу орсон чинь одоо гаргаж байна маргааш гэхэд бэлэн болчихно гэж байна.

Өөр нэг асуудал байсан нь 2-р сарын нийтийн тээврийн том оврын автобусаар зорчих тасалбар байлаа. Сургууль дээр очсон манай оюутны зөвлөл ч алга самбар нь ч хаа нэг тийшээ алга болчихож. Тэгээд Монголын оюутны холбоо орсонд үүдэн дээрээ энд захиалга авахгүй гээд хадчихаж. Гайхаад ЭЗС сургуульд сурдаг найз руугаа ярьлаа. Манай сургуулийн оюутны зөвлөлийн дарга өөр хотод байгаа гэнэ. 29 ны өдөр ирээд захиалга аваад явна гэсэн гэж байна. Тэгээд ямар ч байсан 400 төгрөг хураалгаад ЭЗС аар дамжуулаад авахаар боллоо. Маргааш буюу 1 сарын 28 ны өдөр 1 цаг 30 минутад сургууль дээр ирээд мөнгөө хураалгаад нэрээ бичүүлэхийг хүсэж байна.

Одоо урлагийн үзлэг гэдэг асуудал л үлдэх шив дээ. Энийг бөөнөөрөө уулзаж байгаад хийнэ гээд л байж байхаас. Тэр болтол хариуцуулж өгсөн ажлуудыг хийхийг хүсэж байна. Хамтлаг дууны асуудлыг ардуур ярьж байгаад зохицуулна даа.

Thursday, January 21, 2010

Урлагийн үзлэг

Нилээн хэд хоногийн өмнө юмдаа, КоК надаас урлагийн үзлэг юу болж байна гэж асуусан юм. Тухайн үед би ч гэсэн за байз хичээл эхлээд эхний 2 долоо хоногийн дотор гэж байсан яанаа гээд бодоод явж байсан болохоор бодож л байна гээд хариулчихаж байсан юм. За байз тарчихсан нөхдүүдийг яаж цуглуулах билээ гэж бодоод байлаа. Тэгсэн бүр дээр үед хэд хэдэн нөхдүүдэд даалгаж өгч байснаа саналаа. Бичиж байснаа сийрүүлбэл:
1.Мэндчилгээ.
Энэ хэсгийг бүгдээрээ ярьж байгаад шийдсэн дээр байх.Ерөнхий чиг баримжаагаа гаргачихаад хийнээ.
2.Гоцлол дуу.
Энэ хэсгийг КоК хариуцаж авна уу.
3.Уран уншлага
Ану энэ хэсгийг хариуцаж авна уу.
4.Хамтлаг дуу
Төдө, Бэбэ энэ хэсгийг хариуцаж авна уу.
5.Бүжиг
Энэ хэсгийг Дөдө, Халиун хоёр хариуцаж авна уу.
6.Жүжиг
Энэ хэсгийг Төвшин, Баярсайхан хоёр хариуцаж авна уу.


КоК бол хариуцаж авсан хэсгээ баталгаатай хийчихнэ гэж найдаж байна.
Уран уншлага Ану бэлдэж байсан юм байгаа гэж найдаж байна.

Хамтлаг дууг энэ хоёр нөхөр тухайн үедээ юм хэлж байгаагүй тэгэхээр хэн нэгнээс санаа оноо гарж ирэхийг хүлээж байна. Энэ долоо хоногт багтааж санаа гарч ирэхгүй бол дахиад өөр хүнд хувиарлалаа.

Бүжгийг хариуцсан хүмүүс нь хийгээрэй. КоК ийн нөлөө их байгаа гэдгийг санаж байгаарай.

Төвшин, Баярсайхан хоёр зохиолоо бичээд миний и-мэйл хаяг руу явуулахыг зөвлөж байна. Тэгээд зөвлөж байгаад хийе.

Ийм байна. Хичээл удахгүй орлоо. Орохоос өмнө уулзаад зохицуулаад, урлагийн наадмаас өмнө хэд хоног бужигнуулах хэрэг гарах нь дээ.
Менежмент муу байсан уучил нөхдөө.

Friday, January 8, 2010

Аялал хийх тухай

Бичлэг оруулах болгондоо оруулдаг нэг өгүүлбэртэй болох нь. Бид 9 сараас хойш ер нь нилээн ойр болцгоожээ. Тэгээд хэсэг нөхдийн, ер нь дийлэнхийн саналын дагуу амралтын үеэр хотын ойрхон амралтанд өдрөөр яваад ирье гэж тогтлоо.

Энэ ажлыг би хийгээд байх үнэндээ цаг зав боломж байсангүйг ойлгоорой. Тиймээс
Халиун, Дөлгөөнномин, Нямгэрэл гуравт уг ажлыг зохион байгуулах үүргийг ангийн даргын нэрийн өмнөөс үүрэг болголоо.
Тэгэхээр хэн хэн яг баттай явах болохыг надад мэдээлнэ үү. Мөн хааш нь явах, зардал хэр зэрэг гарах зэргийг тооцоод 6 цагийн дотор хариу хэлнэ үү. Урдаас олон юм яриад байв. 1 сарын 11 гээд эхлэхэд л цаг болохоо байна. Болж өгвөл маргаашдаа сайхан яваад ирвэл болж байна. Тиймээс яаралтай түргэн шуурхай ажиллана уу.

Шинэчлэл:
Дөлгөөнномин, Халиун, Түвшинбат

Friday, January 1, 2010

Шинэ оны анхны бичлэг

Дөрвөн сарын өмнө юм байна даа, нэг анги гэгдэх болсон билээ. Нэг оныг гаргалаа. Яг юу гэж бичихээ мэдэхгүй юм. Өнгөрсөн 2009 онд манай ангийхан хичнээн шагнал авав, хичнээн хөдөлгөөнтэй байв гэдгийг бичих гэсэн миний толгой өнгөрсөн жилийн сүүлийн өдөр идэж, уусан баахан юмнаас болоод сайн ажиллахгүй байх шиг байна. Түүхийн хуудаснаа 2010 гэж бичигдэх жил ирж байна. 2009 ээлтэй жил байлаа.

2010 оны үлдсэн 364 өдөр 11 цаг хэдэн минутын хугацаанд сүүлд нь харамсахааргүй зүйлсийг хийж бүтээн, сурлагадаа өндөр мэрийлттэй, нөхөдтэйгөө сайхан харьцаатай, амрагтаа үнэнч сэтгэлтэй байж хамгийн гол нь хүн байгаарай.
Дахиад нэг шинэ Round эхэллээ.