Юу ч гэсэн зугаалгын талаар:
Зугаалга: Энэ асуудлыг даруйхан шийдвэрлэх хэрэгтэй байна. Яг явах хүмүүсээ олж аваад тэр хүмүүсийнхээ саналыг сонсож байгаад нэг өдөр товлох хэрэгтэй байна. Мөн гадаадаас ирэх хэдийгээ хүлээж байгаад явах уу, эсвэл тэр хэдийгээ бүрэн ирж дуусахаар нь өөр ямар нэг юм хийх үү энэ тэрээ гээд ярих асуудлууд олон байна. Тиймээс маргааш хичээлийн дараа бүгдээрээ бөөнөөрөө энэ талаар ярилцая, уг нь өнөөдөр ярьчихсан бол зүгээр байсын, тэгээд манайхан тараад шууд ангийн хаалгаар гараад эргэж харахгүй, ядаж нэг зогсож пауз ч авахгүйгээр шууд буугаад л алга болчихын байшд.Хэрвээ зугаалга гэдэг санаа бүтэхгүй бол ядахнаа ангиараа ямар нэгэн үйл ажиллагаа явуулъя, ядахнаа ганц кино үзье, үгүй бол нэг газар орж бие биенийхээ царайг харж суунгаа жоохон ярисан ч хамаа алга, ямар нэгэн л үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Өнгөрсөн жил анх нэг болж байхдаа ч арай иймэрхүү байгаагүй ш дээ, хүмүүсээ, одоо бүтэн жил хамт сурчаад жоохон ангиараа гоё коллективтай байцгаая л даа, манайхаан.......................................................................................
Одоогийн байдлаар
- Зугаалга
- Парк оръё
- Кино үзье
- Арай л гоё юм хийе л дээ
1. Номын өдөрлөг: Энэ Баасан гаригт номын өдөрлөг буюу дээд курсынхэн нь хичээлийн холбогдолтой өнгөрсөн жил үзсэн номноосоо доод ангийнхандаа зарах үйл ажиллагаа явагдана. Зарах ном байгаа бол 5 дахид авчирч өгнө гэж бодоод бэлдэж байгаарай.
2. Танилцах үдэшлэг: Энэ жил танилцах үдэшлэг 9-24 нд болохоор тогтсон. Гэхдээ 2-ынхны хувьд заавал ор нтр гэж шаардахгүй болохоор дуртай хүмүүс нь ороод явж болно. Хаана болох мөн таксны үнийг тогтоогүй байгаа.
3. Удирдах Зөвлөл: Энэ жил ОЗ-ийн дэргэд Удирдах Зөвлөл байгуулагдана. Үүнд курс бүрээс 1 оюутан сонгогддог бөгөөд хэрвээ оръё гэсэн хүсэлтэй хүн байгаа бол надтай уулзаарай. Ер нь бол УЗ нь ОЗ-д янз бүрийн ажил гарах үед гүйцэтгэдэг гэх юмуу нэг тийм 4 хүний бүрэлдэхүүнтэй баг байх юм байгаа юм. Гэхдээ яг юу хийх нтрийг нь сайн мэдэхгүй байна, ямартай ч сонирхолтой байвал асууж өгч болно шүү.
4. Цахим карт: Автобусны цахим карт сунгалт буюу өмнөх жил авсан картуудын хугацааг сунгах үйл ажиллагаа явагдаж байна. Оюутнууд ОЗ-ийнхөө өрөөнд ирээд сунгалт хийлгэх захиалгаа өгөөрэй, заавал 2-р байр луу явах шаардлагагүй болсон. 9 сарын 3-аас өмнө захиалга өгсөн бүх хүмүүсийн карт ОЗ-д ирсэн байгаа. Захиалгын хуудсаа аваачиж өгөөд картаа авцгаагаарай. 2-р байр луу очиж авах шаардлагагүй шүү. Хэрвээ тэр хуудсаа гээсэн бол 500 төгрөг төлөөд авна.
5. Оюутны үнэмлэх: Өнгөрсөн жил авсан Оюутны үнэмлэх маань төгсөн төгстөл хүчинтэй гэсэн шүү. Тэр номын сангийн асуудал чинь жоохон үл ойлголцол гарсан байх. Ямар ч байсан өнгөрсөн жил авсан хүмүүс санаа зоволтгүй МУИС-ийнхаа номын сангуудаар үйлчлүүлж болно. Харин шинээр орсон болон гээсэн хүмүүсийн хувьд жоохон ажил гарах байх, ямартай ч ойрын хугацаанд нэг өдөр товлож цээж зураг авах байх.
6. Намрын спартакиад: Энэ жилээс МУИС-ийн хэмжээнд намрын спартакиад гэж зохиогдох болж байгаа юм байна. Сагсан бөмбөг, хөл бөмбөг , теннис, волейбол гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд эхлээд ОУХС-аасаа тус бүр дээр 1 баг бүрдүүлэх үйл ажиллагаа явагдана. Багуудаа яаж бүрдүүлэх, бас бус мэдээллүүд нь дараа долоо хоногоос тодорхой болох байх.
7. Шилдэг анги: Энэ жилээс ОУХС-ийн ангиудын хооронд жилийн турш үргэлжлэх шилдэг ангийн уралдаан явагдаж магадгүй байна. Энэ нь бүтэн жилийн турш янз бүрийн тэмцээнүүд, тухайлбал сагсан бөмбөг, шатар, АХА, урлагийн наадам зэрэг хэлбрээр явагдаж тус бүр дээр эзэлсэн байраар нь оноо өгөх зарчмаар явсаар жилийн эцэст хамгийн өндөр оноотой ангийг шалгаруулж, мөнгөн шагнал цомоор шагнах уралдаан бөгөөд одоохондоо шийдэгдээгүй байгаа.
Ийм тэмцээн зохиохыг дэмжиж буй эсэхээ хэлээрэй. Оюутнуудынхаа үгийг сонсож байгаад эцсийн шийдвэрийг гаргана.
За одоогийн байдлаар энэ хэдэн зүйлс л зарлагдаад байна. Ирэх долоо хоногоос илүү мэдээллүүд оруулна. Асууж тодруулах зүйл байвал хэлээрэй.
Хүмүүс тэгээд санал бодлоо хэлээрэй хө, бүх юм нээлттэй шүү дээ... Сайхан ярилцая.
No comments:
Post a Comment