Wednesday, March 31, 2010

Headway Upper Intermediate

Headway Upper Intermediate SB 2nd edition номыг орууллаа. Аваагүй нэг нь авна бизээ.


Энд дарж татна уу.

Saturday, March 27, 2010

Хэдэн үг

Анарболдын маань хэлдгээр бидний хэдэн нөхдүүд нэг анги гэж нэрлэгдэх болсоор 8 дахь сартайгаа золгож байна. Энэ бүх хугацаанд энэ ангийг анги шиг анги болоход хамгийн их нэмэр оруулсан хүн бол манай хуучин ангийн дарга яах аргагүй мөн. Энэ бүх хугацаанд болсон олон нийтийн ажил, баяр наадам, тэмцээн уралдаанд бүгдэд нь л Анараа маш олон зүйлээр дэмжиж байсныг манай ангийнхан мартаагүй гэж найдаж, өнөөдөр Анарболд, мөн Түвшинбатыгаа хамтад нь гаргаж өгөх үйл ажиллагаа явуулахаар тогтож, зарласан билээ. Магадгүй би өөрөө хувийн шалтгааны улмаас товлосон цагтаа хоцорч очсон учраас бусдыг бас хамаагүй буруутгаж болохгүй байх. Гэхдээ л энэ бол ямар ч байсан хойш тавимгүй асуудал байхал сэтгэл гаргаад хаана юу хийж , яаж явааг нь хүртэл асуучих хүн ховорхон байх юм.

Зарим нэг хүн сонсоогүй , мэдээгүй гэсэн үг хэлнэ лээ. Иймэрхүү үйл ажиллагаа зохион байгуулах нь тодорхой байсан, тэгээд ч онгоц нь бүтэн сайнд нисэх учраас үдэх ү.а-г өнөөдөр зохион байгуулах нь хэнд ч тодорхой байсан гэж би мунхаглах юм, эсвэл манай ангийн ихэнх оюутнууд ийм энгийн асуудлыг тооцож чадахаа байчихсан юм уу ?
Аа бас цаг нь эрт байна гэсэн асуудал тавьж байгаа бол манай цугласан хэд маань миний сонссоноор нэлээн л удаан хүлээсэн байна лээ, ядаж утасдаж сураглаж байгаад ч хамаагүй олж очоод уулзахад болохгүй зүйл баймааргүй шиг санагдхын.
Үнэхээр сонин санагдаж байна. Манайхан уг нь нэг анги гэсэн нэрийн дор явдаг юм байгаашд...

Хэдийгээр энэ сард манай ангийнхан сайхан сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан ч гэсэн өнөөдрийн хувьд бол арай л тиймэрхүү санагдаж байна лээ . Маргааш мөн гаргаж өгөхөөр зарим хүн явна гэж байгаа, тэр хүмүүсийн хувьд өнөөдрийн цуглаанд оролцоогүйд би юу хэлэхэв дээ.
Энэ асуудлын талаар ингэж шүүмжлэлтэй бичиж байгаа нь өөр нэг шалтгаантай. Маргааш буюу 3-р сарын 28-ны өдрийн өдөр ОУХС-ийн ОУЭЗХ-ны 1-р курсын 2 анги хамтарч ирэх долоо хоногт болох хэлний баярын үеээр Шинэ Зеландыг сурталчлах болсныг бүгдээрээ мэдэж байгаа, магадгүй энэ талаар яг юу хийхээ мэдэхгүй, тогтсон шийдвэрт хүрэлгүй нэлээд цаг алдсан байх л даа. Гэхдээ олны хүч оломгүй далай гэдэг болохоор бөөнөөрөө цуглаад хамт ажиллавал ямар ч ажлын ард амархан гарч чадна гэж бодож байна. Тийм болохоор маргааш өглөө 11 цагаас сургууль дээр бүгдээрээ боломжоороо ханын сонин , сурталчлах материал бэлдэнэ гэж тооцож ирнэ үү!!!

Ирэхдээ чадах бололцоогоороо Шинэ Зеландын талаарх зураг хөрөг юу байдгын тэр болгоноос авчирахыг хүсч байна. Өнөөдөр ч гэсэн заваараа КоК, Мөнхбат бид 3 хэвлэлийн газруудаар явж үнэ мөнгийг нь судаллаа, ер нь бол хийхэд хэцүү ажил биш ч гэсэн яах аргагүй хүн хүчний хэрэгцээ байгаа учраас л аль болох олон хүн ирээсэй гэж хүсээд байгаа юм.

Хэрвээ энэ баярт идэвх чармайлт гаргаж оролцох нь наанадаж л ангийн нэр хүнд, цаашилбал багш нарын бидэнд хандах хэтийн хандлагад чухлаар нөлөөлөх учраас зайлшгүй оролцох шаардлагатай гэдгийг оюутны зөвлөл, дипломат клуб, зарим багш нарын зүгээс хүртэл сануулж хэлээд байгаа учраас бид маргааш цуглах нь зайлшгүй болоод байна.
Хэлэх хэдэн үгээ энд сийрүүлэн бичлээ. Тогтож уншаад, толгойд тань нэг бодол орно гэж найдаж байна.
Маргааш уулзацгаая.

Thursday, March 25, 2010

Presentations #2

3р сарын 25-ны өдөр тавигдсан философийн үзүүлэнгүүдийг багцлаад орууллаа.

Энд дарж татаарай.

Thursday, March 18, 2010

Дэлхийн эдийн засаг. Ч.Отгонбаатар

Дэлхийн эдийн засгийн хичээл дээр хэрэг болох ганц ном гэж байгаа. Хэн нэгэн буянтай хүн эхний 47 хуудсыг scan-даж өгчээ. (scan-дах гэхийг юу гэж орчуулах вэ? :D) Хэрэг болох биз.!?

Жич: Дахиад өөр нэг буянтай хүн байвал үлдсэн хуудсуудыг нь ингээд бэлдээд өгнө байх гэж найдаж байна. :)

Татах

Хавтас руу орох

Философийн үзүүлэнгүүд #1

Өнөөдрийн буюу 3-р сарын 18-ны өдрийн философийн хичээл дээрх үзүүлэнгүүдийг багцлаад оруулж байна. Иймэрхүү маягаар хийж байвал барьцтай, дараа нь уншиж байхад ч эвтэйхэн байх юм шиг байна.

Доорх хавтасаас татаж авна уу.

Presentations

Жич: Дэлхийн Эдийн Засаг болон Олон улсын статистик хичээлүүд дээр хийсэн үзүүлэнгүүдээ багууд ойрын хугацаанд явуулаарай .

Tuesday, March 16, 2010

Philosophy (document from teacher)

Философийн багшийн бидэнд өгсөн файл. Ушниж үзсэнгүй, ямар ном болохыг нь сайн мэдэхгүй байна, татаж аваад үзнэ бизээ.

Энд дарж татна уу.

Monday, March 15, 2010

Web Design Book (html included)

За энэ ном дээр бага сага html кодчлолын хичээлүүд байгаа, сэргээж харах юм байгаа бол хараарай. Оруулчмаар гайгүй ном байна уу гээд хайж яваад оллоо.

Энэ хавтаснаас татаж аваарай.

http://www.mediafire.com/?sharekey=9672ab404f571ae2ab1eab3e9fa335cad627247061749f4a

Stephenie Meyer - The Twilight Saga (All 4 Books)

За нэрнээсээ ойлгомжтой байгаа байлгүйдээ , ер нь бол ном тавьж байх нь тун хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлголоо, миний хувьд анхны удаа болохоор байгаа номноосоо л орууллаа, дараа хичээл дээр унших номнуудаас олж тавихыг бодъё.

Энд дарж MediaFire хавтас руу орно уу.
Цаашид бүх номоо энэ хавтаст upload хийж байх болно.

Энэ манай хуучин ангиудын нэгнийх нь блог оллоо, энд бас хэрэгтэй ном байж магад, үзэж байгаад татаад аваарай.

http://sfs-num.blogspot.com/

Хэн нь хэн бэ?

За тэгээд хэн нь хэн бэ коммент бичээд байгаарай :))