Sunday, February 28, 2010

Sophie's World

Философийн багшийн уншаарай гээд байсан ном. Бүлэг бүлгээрээ өөр өөр хүмүүсийн тухай. Ер нь философийн түүхийн туай ном байна лээ. Chicken Soup шиг.
Jostein Gaarder - Sophie's World
Download  (.pdf)
P.S. Яг одоо аудиономыг нь татаж байна. Хүссэн нь аваарай.

Friday, February 26, 2010

Би чамайг харсан (Монгол орчуулга)

Нөгөө Ерөнхий англи хэлний утгагүй шүлгийг орчуулснаа тавьлаа. Уран зохиолын найруулга зүй, болон монгол хэлний минь үгсийн санг минь уучлаарай. Иймээ тиймээ алдаа байвал сэтгэгдэлээр засчихна биз дээ.
Ale3x /Ану/

Дайснууд манай талд түүнийг эсвэл чи бид хоёрыг
дайрахад бэлэн байхад би чамайг харсан.
Хайрлуулсан, хамгаалуулсан хайр, эрх чөлөөтэй юуг ч
хувааснаас илүү итгэл найдвар тасарсан байсан.


Бидний хөлөг онгоц хаданд мөргөж аянга айдасаас өөр
юу ч үгүй байхад би чамайг торхон дотор харсан.
Ирэх бүх цохилтуудын турш надаас зуурахыг чамаас би гуйсан.
Энэ гар чиний дарвуулт хөлөг эсвэл авс чинь байх байсан.


Буйданг минь авчираад намайг газар дээр тэрийлгэсэн нүдэнд чинь 
гал асч байхад би чамайг харсан.
Харахаас уйдвал, хэзээ ч өндийхгүй
Түүнээс хойш эртдээ л гэхэд мянганы дараа булш минь олдоно.


Газар хөдөлж, хана чичрэхэд
Хүн байгаль хоёр согтсон юм шиг гуйвахад
Ганхсан өрөөн дотроос хэнийг би хайсан билээ
Чамайг л хайсан, хамгийн эхэнд хамгаалах гэж л тэр.


Тарвалзуулсан өвдөлт амьсгалыг минь бооход
Гандаж буй бодолдоо аяарханаар хэлсэн үг минь
Чамд, чиний төлөө, үхэлийн ирмэг дээр байхдаа хүртэл
Миний сэтгэл эргэчихлээ. Эйх! Илүү ойрхон байх чинь.


Энэ их зүйлийн дараа ч чи намайг хайрласангүй,
Гэсэн ч чэзээ ч битгий гутар, хайр бидний хүсэлд байдаггүй юм.
Чамайг би буруутгаж чадахгүй ч өөрийгөө ихээр зүхнэ би
Хүчтэйгээр, буруугаар, үр дүнгүйгээр, гэсэн ч чамд хайртай хэвээрээ.

56 дахь бичлэг

Энэ блогийг анх нээснээс хойш 56 дахь бичлэг нь ингээд орох гэж байна. Хэдийг нь би бичсэнээ санахгүй юм. Ер нь бол дийлэнх хувийг нь эзлэх болов уу гэж таамаглаж байна. Өнөөдөр шиг өдөр хэзээ нэгэн цагт ирэх болов уу яах бол гэж бодож явсаар өчигдрийг хүрээд, тэр өдөр нь өнөөдөр байх байсан юм байна гэдгийг ойлгосон юм.

Нэг мэдсэн чинь та нөхөдтэй нэг анги гэдэг нэрийн дор хагас жил орчмын хугацаанд явсан байх юм. Нэг ангид ороод Монтуркийн хэдийг эс тооцвол хэн хэнийгээ танихгүй байсан тэр үе саяхан мэт санагдах юм. Саяхан амраад ороход саначихсан хүмүүстэйгээ уулзаж байгаа ч юм шиг л байсан.

Урд нь багийнхаа ТУЗ энэ тэрт байсан ч гэсэн урьд нь хамгийн дээд талдаа "салаан дарга" гэдэг эрхэм цолыг 2-р ангид байхдаа хүртэж байснаас биш ангийн дарга гэдэг нэрийг зүүж үзсэнгүй явлаа. Анх нөгөө л дээш алхах дуртай зандаа хөтлөгдөөд ангийн дарга болж байлаа. Их л хариуцлага байдаг юм байна лээ. Өөрөөсөө илүү хүмүүсийг удирдана гэдэг үнэндээ хэцүү ажил юм байна лээ. Та бүгдийн ангийн дарга байсандаа бахархаж байна. Харилцааны 1-3 ийнхоон. Надаас хойш хэн ч ангийн дарга нь байсан надад үзүүлж байсан итгэлээ хүлээлгээрэй. Та бүхний зангилаа нь тэр байх ёстой. Гэхдээ сэтгэлээрээ нийлсэн 28 хүн сайхан байна гэдэгт итгэж байна.

Нэг л өдөр дахиад уулзаад улс орныхоо асуудлыг ярисан бөөн "хар хувцастангууд" байна гэж бодож байна. Оргил өөд бүгд хамтдаа^^

Monday, February 22, 2010

English poem (орчуул)

The poem I Watched Thee by Lord Byron

I watched thee when the foe was at our side
Ready to strike at him, or thee and me
Were safety hopeless rather than divide
Aught with one loved, save love and liberty.

I watched thee in the breakers when the rock
Received our prow and all was storm and fear
And bade thee cling to me through every shock
This arm would be thy bark or breast thy bier.

I watched thee when the fever glazed thine eyes
Yielding my couch, and stretched me on the ground
When overworn with watching, ne'er to rise
From thence, if thou an early grave hadst found.

The Earthquake came and rocked the quivering wall
And men and Nature reeled as if with wine
Whom did I seek around the tottering Hall
For thee, whose safety first provide for thine.

And when convulsive throes denied my breath
The faintest utterance to my fading thought
To thee, to thee, even in the grasp of death
My spirit turned. Ah! oftener than it ought.

Thus much and more, and yet thou lov'st me not,
And never wilt, Love dwells not in our will
Nor can I blame thee, though it be my lot
To strongly, wrongly, vainly, love thee still.




зиа нөгөө шүлэг нь шүү

Thursday, February 18, 2010

Тэргэлд зориулав

Эх сурвалж: Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг
Хэвлэгч: Монсудар

хөөрхөн тэм 1. Сайхан, цэвэр, гоёмсог: хөөрхөн аальтай хүүхэд (эелдэг ааштай хүүхэд), хөөрхөн хүүхэн (зүс царай тэгш, гоо сайхан хүүхэн), хөөрхөн хэлбэртэй морь (байгаа хир чинээндээ тохирсон хүч чадал, бие галбир, өнгө зүстэй бага шиг морь); 2. Өхөөрдмөөр, энхрий: хөөрхөн амьтан (нялх хүүхдийг өхөөрдөн энхрийлсэн нь).

Sunday, February 14, 2010

Туялзуур гар

Ангийнхаан. Энэ хэний гар вэ?

link: Энд дараад бичлэгээ үз

Friday, February 12, 2010

Өнөөдрийн болон маргаашийн Гермес

Өнөөдөр нөгөө 3-р курсын Ринчин харагдахаар зураг авах санаатай очсон чинь өнөөдөр Гермес болно шүү гэлээ. Тэгээд ангийн дарга нар орно шүү гэдэг юм байна. Тухайн үед дотор хачин болоод л явчихсан. Зүгээр л хэдэн хүмүүсийн хооронд болж байгаа ч гэлээ ялагдлаа гэхэд Анарболд биш 1-3.

Орлоо. Өнгөрсөн улиралд Ану түрүүлчихсэн байсан учир анхны сонголт хийх эрх миний гарт байсан нь их давуу тал өглөө. Ер нь асуулт сонголт дээр тоглолт хийсэн болов уу. Миний орос хэл дуусаад ирлээ. Манай нөхөд тэгсэн гараад ирлээ. 1-1 д үнэхээр Think Tank ууд зөндөө байсан. Даанч хоорондоо нийлж чадахгүй байх шиг харагдсан. Бид харин зөв бол зөв буруу бол буруу нэг байж чадсан. 1-1 ийг доош нь хийж байгаа биш. Үнэхээр аймар өрсөлдөгчид байлаа. Та бүхнийхээ итгэлээр, чадлаар энийг хийж чадлаа.

Манай ангид think tank гэж байдаггүй юм байна лээ. Бүгдээрээ thinker үүд юм байна лээ. Ер нь бол Ринчин нөхөр Гермес гээчийг яагаад цаг заваа үрэн байж зохиогоод байдаг вэ гэхээр, цаг хугацаа өнгөрөх тусам анги дотор байх ёстой юм шиг хилийн шугам зурагдаж эхэлдгийг хамгийн сайн мэдэрсэн нөхөр. Бид нарт ч нилээн л хэлж байсан байх. Тэгээд та нар битгий тэгээрэй гээд л энэ. Дайсан ирэх цагт нэгддэг шиг өрсөлдөөн болгож нэгтгэж байна гэсэн үг. 1-3 бүгд урагш алхана шүү. Одоо болж байгаа ч дээдхэн талын курсээс эхлээд "ганц дайчин" яагаад ч бардаггүй болохыг мэдэрнэ. Тэгэх цагт хэр нэгдэж чадахыг хэлж мэдэхгүй юм. Миний яриад байгаа юм "Liquid Attack" гэх юмуу. Бичихийг хүссэн нь энэ.

Wednesday, February 10, 2010

Дэлхийн эдийн засаг дээр хэрэглэх ном

Эдийн засгийн онолоосоо салаад жинхэнэ мэргэжлийн гэж хэлж болох дэлхийн эдийн засаг сэдэв рүү ингээд орлоо. Ашиглах ном сурах бичиг гэж баахан жагсаалт өгсөн байсан чинь
GEP 2010
International Economics 6th edition

хоёроос бусдыг нь Оросын сайтуудаас хайлаа. Татаж авахын хувьд амьд торрент байна даанч энийг татлаа гээд ойлгох хүн гарах юмуу гэсэн бодол зурвас орж ирээд, ерөнхийдөө дургүй хүрчихлээ. Хэн ч ойлгох юм. Хэрэгтэй гэсэн хүмүүс нь надад хэлдэг юмуу Өнөрөө багш дээр флашаа барьж очоод авчихаарай.

Холбоос

Гөгө дээр тавих гэсэн 7 хоног гэснийг нь хараад больчихлоо. Дээрх хоёрыг багтаасан багц энэ байна даа. Татаад авцгаагаарай.

Monday, February 1, 2010

FAQ

Өнөөдөр дахиад л сургууль орлоо. Шалтгаан гэвэл маш энгийн, асуух хэдэн зүйлс байсан учраас л тэр. Соёл судлал сонгосон оюутнууд яах юм бэ гэж нэг асуулт асуулаа. Урдаас соёл судлал байгаа шүү дээ гэсэн чинь хажууд нь байсан хэн билээ нэг багш соёл судлалын хичээлээр лекц үүсгэхэд шаардлагатай оюутны тоо хүрээгүй гэж байна. Яасан гэсэн манай ангийнхнаас бусад нь бүгд гүн ухаантан болох гээд үзчихсэн бололтой. Тэгсэн алдаа гарсан бололтой уг нь соёл судлалын хичээл байна гэж байгаад нэг учир нь олдохгүй юм болчихсон бололтой. Тэгэхээр соёл судлал гэж сонгосон нөхдүүд философийн хичээлд сууж таарах нь бололтой.
Хоёр дахь асуусан асуулт маань, сонгоогүй хичээл буюу Монголын Дипломатын түүх хичээлд суух хэрэгтэй юу гэсэнд, "сонгоогүй бол суухгүй" гэсэн хариулт өглөө. Ерөнхийдөө ийм. Манай оюутны зөвлөл яах нь тодорхойгүй байж байгаад маргааш билетний захиалга авах юм ярьсан. Ямар ч гэж таньдаг мэддэг газраараа дамжуулаад захиалуулчихсан байгаа. Маргааш 3 4 цаг хавьцаа билет захиалсан хүмүүсийн билетүүдийг тараах болов уу.