Monday, February 1, 2010

FAQ

Өнөөдөр дахиад л сургууль орлоо. Шалтгаан гэвэл маш энгийн, асуух хэдэн зүйлс байсан учраас л тэр. Соёл судлал сонгосон оюутнууд яах юм бэ гэж нэг асуулт асуулаа. Урдаас соёл судлал байгаа шүү дээ гэсэн чинь хажууд нь байсан хэн билээ нэг багш соёл судлалын хичээлээр лекц үүсгэхэд шаардлагатай оюутны тоо хүрээгүй гэж байна. Яасан гэсэн манай ангийнхнаас бусад нь бүгд гүн ухаантан болох гээд үзчихсэн бололтой. Тэгсэн алдаа гарсан бололтой уг нь соёл судлалын хичээл байна гэж байгаад нэг учир нь олдохгүй юм болчихсон бололтой. Тэгэхээр соёл судлал гэж сонгосон нөхдүүд философийн хичээлд сууж таарах нь бололтой.
Хоёр дахь асуусан асуулт маань, сонгоогүй хичээл буюу Монголын Дипломатын түүх хичээлд суух хэрэгтэй юу гэсэнд, "сонгоогүй бол суухгүй" гэсэн хариулт өглөө. Ерөнхийдөө ийм. Манай оюутны зөвлөл яах нь тодорхойгүй байж байгаад маргааш билетний захиалга авах юм ярьсан. Ямар ч гэж таньдаг мэддэг газраараа дамжуулаад захиалуулчихсан байгаа. Маргааш 3 4 цаг хавьцаа билет захиалсан хүмүүсийн билетүүдийг тараах болов уу.

No comments:

Post a Comment