Энэ блогийг анх нээснээс хойш 56 дахь бичлэг нь ингээд орох гэж байна. Хэдийг нь би бичсэнээ санахгүй юм. Ер нь бол дийлэнх хувийг нь эзлэх болов уу гэж таамаглаж байна. Өнөөдөр шиг өдөр хэзээ нэгэн цагт ирэх болов уу яах бол гэж бодож явсаар өчигдрийг хүрээд, тэр өдөр нь өнөөдөр байх байсан юм байна гэдгийг ойлгосон юм.
Нэг мэдсэн чинь та нөхөдтэй нэг анги гэдэг нэрийн дор хагас жил орчмын хугацаанд явсан байх юм. Нэг ангид ороод Монтуркийн хэдийг эс тооцвол хэн хэнийгээ танихгүй байсан тэр үе саяхан мэт санагдах юм. Саяхан амраад ороход саначихсан хүмүүстэйгээ уулзаж байгаа ч юм шиг л байсан.
Урд нь багийнхаа ТУЗ энэ тэрт байсан ч гэсэн урьд нь хамгийн дээд талдаа "салаан дарга" гэдэг эрхэм цолыг 2-р ангид байхдаа хүртэж байснаас биш ангийн дарга гэдэг нэрийг зүүж үзсэнгүй явлаа. Анх нөгөө л дээш алхах дуртай зандаа хөтлөгдөөд ангийн дарга болж байлаа. Их л хариуцлага байдаг юм байна лээ. Өөрөөсөө илүү хүмүүсийг удирдана гэдэг үнэндээ хэцүү ажил юм байна лээ. Та бүгдийн ангийн дарга байсандаа бахархаж байна. Харилцааны 1-3 ийнхоон. Надаас хойш хэн ч ангийн дарга нь байсан надад үзүүлж байсан итгэлээ хүлээлгээрэй. Та бүхний зангилаа нь тэр байх ёстой. Гэхдээ сэтгэлээрээ нийлсэн 28 хүн сайхан байна гэдэгт итгэж байна.
Нэг л өдөр дахиад уулзаад улс орныхоо асуудлыг ярисан бөөн "хар хувцастангууд" байна гэж бодож байна. Оргил өөд бүгд хамтдаа^^
Хэхэ. Хар хувцастангууд гэсэн чинь аймар санагдчихлаа.
ReplyDeleteДашрамд нь Баярсайхандаа амжилт хүсье.
bayrlalaa, hariutslagatai angiin darga bs nz bsand. ex group iin darga da bs amjilt husye. bayraagaas bid ih ym huleej bga shu
ReplyDeletezasss yun nyaluun yum
ReplyDeleteuheh gej bga bish
gehdee l nmg hen durakaa gej bhiin bueeeee
lolz
gue yahav jahan setgel hodlood,lol
ReplyDeletekkk, za tgd zunduu l hereldlee, zunduu l evlerlee, olon ch tusluuljiilaa, uuriiguu ch gesen gants udaa ch bolov tusalj bsan boluu gej naidjiina... tgd bayraadaa amjilt!!!!
ReplyDelete