Thursday, December 31, 2009

ШИНЭ ОНЫ МЭНД!!!

За тэгээд 2009 он амжилт бүтээлээр дүүрэн байлаа, сайхан секси байлаа...
2010 ондоо бут авж, будаа болгоцгоохын өндөр амжилт хүсье эээээ

Бүгдээрээ сайхан баярлаарай.

JIBUDGAI!!!

Wednesday, December 30, 2009

Төрсөн өдөр: Ангийн дарга

Шинэ жилийн баярын босгон дээр ангийн дарга Анарболдын маань төрсөн өдөр тохиожээ. Ингээд нас биед хүрж байгаа ангийн анддаа төрсөн өдрийн халуун мэнд хүргэе.
P.S. Анарболдын өөр decent зураг байхгүй юм байна.

Friday, December 18, 2009

Бид надаас хүчтэй

Шалгалт ч дөхсөн байна, хичээл ч хаагдаж байна. Дөнгөж саяхан л хичээл эхлээд хэн нь ч хэнийгээ танихгүй нөхдүүд явж байсан бол одоо шал өөр болчихсон байна. Муу ч бай сайн ч бай ангийн дарга гэдэг нэртэй болохоор чадахаасаа эхлээд чадахгүйг нь хүртэл сайхан л байлгах гэж явна.

Өнөөдөр хурал хийгээд ярилаа. Хяналтын албанаас 1-р курсын ангийн дарга нар мөнгийг зүй бусаар ашигласан байж болзошгүй гэж нэг хэлэлцүүлэг өрнөөд үүнээс хойш болгоомжтой ажиллаж байхыг 1-р курсын дөрвөн ангийн дарга нарт үүрэг болгов.
Тэгээд мэдээж хамгийн гол ярьсан юм бол "Шинэ жил". Такс хэр тараагдаж байна? орох хүн хэр байна ямар тэмцээн уралдаа зохиох уу? гэх мэтээр бараг бүх хурлын турш ярилаа. 1-р курсын номер гэсэн чинь шууд манай ангийн "Зомбинууд"-ыг оруулчих гэж байна. Ихээхэн таалагдсан бололтой. Тэгэхээр зомбинууд маань бэлтгэлтэй л байж байх нь байна шүү.

Ирж буй шалгалтууддаа сайн бэлдээрэй гэцгээж байна. Ах, эгч нарын зөвлөгөө энэ. Ирэх замдаа Ринчинтэй цуг ирлээ.Түүн шиг шудрага хүнийг харж байсангүй. Хамгийн их захиж байгаа юм нь оюутан болчихоод ганц дайчин байна гэдэг асар хэцүү, харин багийн тоглолтыг сайн хийвэл харьцангуй хялбар гэж дээрээс хойш нилээн хэд хэлж байгаа юм.Тэгээд маргааш ярилцаж байснаараа нөгөөдөр буюу Ням гарагт хаана цуглах, хэн юуг хариуцах тал дээр ярилцана шүү.

Бодоод байсан бид нар хагарлын эхний шатандаа орчихсон явж байна. Цаашид яаж явахыг хэн ч хэлж мэдэхгүй. Бүгд бие биедээ хэрэгтэй гэдгээ л ухаарч байх хэрэгтэй байна. Зарим нөхдүүд эд нартай харьцсан ч яаалаа харьцаагүй ч яалаа гэсэн гэнэн бөгөөд ахархан бодолтой явж байгаа харагдах юм. Гэтэл ирээдүйд хэн нь хэн болохыг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор бүгд бие биенээ хүндэтгэж байвал сайнсан. Мэдээж хувь хүн бүрийн хэрэг. Энэ Олон улсын харилцааны сургуулийн 1-3 анги. Нэг хүн шиг байхыг л хүсэж байна. Тэгэхгүй энд хөл нь авирч амжаагүй байхад гар түрүүлээд явчихвал муухай гэхдээ дараа нь гар нь хөдөлж амжаагүй байхад хөл нь түрүүлээд гүйчих ч юм билүү хэн мэдлээ. Яадаг ч байсан ангийн дарга гэж явдаг болохоор та бүхний нэгдэл, бие биенээ дэмжсэн байдалыг бэхжүүлэхийг хичээж энэ байдалд нь би үргэлж талархаж явах болноо.

Tuesday, December 15, 2009

Ерөнхий англи хэлний үзүүлэнгүүд

Уг нь анх бараг хурааж авна гэхэд нь зарласан ч ирэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.Нийтдээ 7 үзүүлэн буюу 14 хүн л явуулсан байна үлдсэн хагас нь хаачив?
Ямар ч гэсэн энийг татаж аваад үзэж дээ.
За тэгээд ирж буй бүх шалгалтууддаа сайн бэлдэцгээгээрэй.

http://share.gogo.mn/M6doZW5qZe15621260935907/Presentations.rar

Update:
http://share.gogo.mn/eKbPOZP5dh4001260938856/Erunhii%20angli%20hel.ppt
Нямгэрэл өглөө.

Шалгалтын хуваарь

За за шалгалтын хуваариа орууллаа.

12 сарын 22 . Монголын түүх , Д.Энхцэцэг , танхим 302, 10 цаг, амаар
12 сарын 24 . Дээд тоо , Б.Жамъяншарав , танхим 202, 10 цаг, бичгээр
12 сарын 26 . Олон улсын харилцааны түүх , Г.Баасанхүү , танхим 303, 10 цаг, амаар
12 сарын 29 . Эдийн засгийн онол , П.Лхамсүрэн , танхим 202, 10 цаг, бичгээр
1 сарын 3 . Ерөнхий англи хэл ,С.Эрдэнэчимэг , танхим 202, 10 цаг, бичгээр
1 сарын 5 . Англи хэлний хэл зүй , Л.Цэцгээ , танхим 202, 10 цаг, бичгээр
1 сарын 7 . Гамшгийн менежмент , Ш.Пүрэвцэрэн , танхим 202, 10 цаг, (бүү мэд яаж авахыг нь )

жич: Уг нь Баяраа маань сайхан сэтгэл гаргаад оруулсан чинь гайхал Ариал Мон оор орчихож. Хөрвүүлээд тавьлаа.

Saturday, December 12, 2009

Тусгаар тогтнолын үнэ цэнэ эссэний анги доторхи урьдчилсан дүн

Монголын түүхийн хичээлийн дагуу улс тунхагласны баярт зориулан "Тусгаар тогтолын үнэ цэнэ" эссэний уралдаан зарласан бөгөөд анги бүрээс шалгарсан 5 эссэ дараагын шатанд өрсөлдөх эрхтэй болох юм. Ингээд манай ангийн оролцогчидийн анхан шатны дүнг танилцуулъя.

1. Нямгэрэл: (5+4+4.5)+(5+4.6+5)+14=42.1
2. Билгүүн: (5+4.5+4.5)+(5+4+4.5)+(4+4+5)=40.5
3. Эрдэнэбаяр: (5+4+4.5)+(4.5+5+3)+(5+5+4)=40
4. Анармаа: (5+4+4)+(5+4.5+4)+(5+4+4)=39.5
5. Анар: (5+5+4.5)+(4+3.5+3)+(4+5+5)=39
6. Анарболд: (5+4+4)+(4+3.5+4)+(5+4.5+5)=39
7. Өлзийдулам: (4.5+5+4.5)+(4+3+3)+(5+4+4)=37
8. Төгөлдөр: (4.5+4+3.5)+(4+3.5+3)+13=35.5
9. Батдэлгэр: (4.5+4+4.5)+(4.5+3.7+3)+(3+4+4)=35.2

Шүүгчидийн комисс (цагаан толгойн дарааллаар):
-Анарболд
-Ану
-Баярсайхан

Жич: Анарболдын эссэний оноог өөрийнх нь өмнөөс Дэлгэрцэцэг, Жагарчүсүм нар өгсөн болно.

Sunday, December 6, 2009

Бие даалт: Англи хэлний хэл зүй

Нилээн хэл ам дагуулсны эцэст одоо яг баталгаатайгаар оруулж байна.
12 сарын 10 нд хураалгах нь хураалгаад яг энийгээ хамгаалж эхэлнэ гэсэн.
Гоё сайхан хийх хамаа байхгүй, зүгээр Word дээр хийчих хамгийн гол нь өөрийн болгож эзэмшсэн байх ёстой гэж байсан. За бүгдэд нь амжилт^^
Анар -Perfect Tense(all)
Анарболд - Past Tense(all)
Анармаа - Present Tense(all)
Ану - Definite Article
Бадамсүрэн - Indefinite Article
Батдэлгэр - Reflexive Pronoun
Батцэцэг - Reflexive Pronoun
Баярсайхан - Linking Verbs
Билгүүн - Personal Pronoun
Билэгт - Preposition of Places
Буд-Эрдэнэ - Transitive Verbs
Дашням - Preposition of Time
Дөлгөөнномин - Manner Adverb
Дэлгэрцэцэг - Place Adverb
Жагарчүсүм - Time Adverb
Зулбаяр - Ungradable Adjectives
Мөнхбат - Adjective Order
Мөнхбаяр - Adjective Phrase
Нямгэрэл - Adverb Phrase
Өлзийдулам - Adverb position
Сүхбат - Compound Noun
Г.Солонго - Comment Adverb
Ц.Солонго - Noun Phrase
Төвшин - Phrasal Verb
Төдө - Color Idioms
Тэргэл - Weather Idioms
Халиун - Intransitive Verb
Эрдэнэбаяр - Participle adjectives

Saturday, December 5, 2009

Уучлал хүсэх нь

1 дэхь өдөр гамшгийн семинар орох болсон нь зарим хүмүүст хүндрэл учруулжээ. Сая орж ирээд Хайлкагийн бичсэнийг ушнаад үнэхээр айлаа, гэмшлээ, санаа зовлоо,,,,,,,,,,,,,, бас цаана нь өөр хүмүүст асуудалтай байгаа юм байна. Үнэнийг хэлэхэд 1 дэх ЭЗО тараад шууд ангиараа очоод хичээлдээ орж байвал хүн бүрт амар байх болов уу гэсэн үүднээс би бээр Анарболдод 1 дэх өдөр орж байя гэдэг саналыг хэлсэн юмаа. Тийм болохоор үүнээс болж асуудал гарсан бол намайгаа уучилж өршөөгөөрэй гэж хүсье.

Тэр үед би уг нь ингэж бодсон юм уг нь:

Мягмар гаригт Түүхийн семинарт нэгэнт багш суухгүй байж болно гэсэн учраас зарим хүмүүс суухгүй байж магад, тэгээд дараа нь гамшиг руу явахаар болвол дутаж гээгдээд, заримд нь завсраар нь бас ажил гарчихвал сүүлд улирлын эцэст бас асуудал гарч магад гэж бодсон. {Ямар багш билээ дээ, бүгд мэднэ шүү дээ}.
Лхагва гаригт бас биеийн тамир орчоод олдохгүй сарниж салаад алга болчиж магад, тэгээд ч тамирт ордоггүй хүмүүст тэр хичээлд очиход хүндрэл гарах байх гэж санасан.
Пүрэв гаригт семинар угаасаа байхгүй.
Баасан гаригийг өөр нэг анги манайхаас түрүүлээд авчихсан байсан болохоор яах ч арга байсангүй .
Ингээд л хөөрхий би гэж хүн Даваа гариг тохиромжтой юм байна гэж сэтгээд л тэр үедээ "1 дэхид , 1 дэхид" гээд л хэлчихсэн. Буруудсан юм шиг байна .


Дахин дахин уучлаарай......

Thursday, December 3, 2009

Өнөөдрийн тэмцээний талаар

Уг тэмцээнийг Creative Club-аас зохион байгуулсан бөгөөд зөвхөн 1-р ангийнхан дотор зохион байгуулсан болохоор үнэнийг хэлэхэд бидэнд түрүүлэх боломж хангалттай байлаа. Харамсалтай нь яах аргагүй хүний илүүгээр эсрэг баг буюу 1-1-ийнхэн хожсон.
Хэрвээ бид өнөөдөр олуулаа, дор хаяж л 20 уулаа орсон бол үр дүн арай өөр байсан байх гэж бодож байна. Өнөөдрийн хувьд Анар, КоК, Анарболд, Дөдө,Төдө, Жижи, Хайлка, Мөнхбат, тэгээд би өөрөө ороод 10 ч хүрэхгүй цөөхүүлээ байлаа.
Тэмцээний хувьд шүүгчдээр Клубын ахлагч нар, бас Баасанхүү, Баясгалан багш нар ажилласан ба анги тус бүрээс 1 оролцогч төлөөлж ороод хэрвээ оролцогч нар хариулж чадахгүй бол ангийнхан нь буюу үзэгчид хариулах зарчмаар тэмцээн явагдсан ба асуултуудын хувьд үнэхээр нэг хүн дангаараа хариулаад байх боломжтой асуултууд биш байсан. Яг тийм учраас л хэрвээ бид олуулаа байсансан бол магадгүй бооцооны 14000-гаа авчаад өдийд хаа нэгэн газар сууж байхгүй юу .
За тэгээд эцэст нь хэлэхэд энэ тэмцээн долоо хоног бүр зохиогдох болохоор дараагийн удаад бүгдээрээ бөөнөөрөө заавал орно гэдгийг эртнээс сануулж хэлье!!!!!!

Нэмэлт хэдэн үг: Тэр мөнгө ,шагнал магнал бол хамгийн чухал нь биш, гол нь бидэнд нэг анги гэсэн нэртэй явахын учир л иймэрхүү үед хамт байж бие биендээ дэм болж хамтын хүчээр л бусдаас илүү гарахад байгаа юм. Үгүй ядахнаа л тэмцээнд ирсэн асуултуудыг сонсоод шинэ содон юм мэдэж аваад байгаа чинь л бүгдэд нь хэрэгтэй юм шүү дээ.
Өшөө хэлэх зүйл зөндөө байна, тухайлбал урлагийн наадмын талаар . Тэрийг маргааш очиж хэлэмз.

Дашрамд дурдахад манай анги 5800 оноо авсан
1-1 9700
1-2 1900
1-4 800 байсан санагдаж байна .

Wednesday, December 2, 2009

Төрсөн өдөр: Жагарчүсүм

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Жагараадаа нийт ангийнханых нь зүгээс төрсөн өдрийн мэнд хүргэе.

Happy birthday to you
Happy birthday to you
Happy birthday dear Жагараа
Happy birthday to you