Шалгалт ч дөхсөн байна, хичээл ч хаагдаж байна. Дөнгөж саяхан л хичээл эхлээд хэн нь ч хэнийгээ танихгүй нөхдүүд явж байсан бол одоо шал өөр болчихсон байна. Муу ч бай сайн ч бай ангийн дарга гэдэг нэртэй болохоор чадахаасаа эхлээд чадахгүйг нь хүртэл сайхан л байлгах гэж явна.
Өнөөдөр хурал хийгээд ярилаа. Хяналтын албанаас 1-р курсын ангийн дарга нар мөнгийг зүй бусаар ашигласан байж болзошгүй гэж нэг хэлэлцүүлэг өрнөөд үүнээс хойш болгоомжтой ажиллаж байхыг 1-р курсын дөрвөн ангийн дарга нарт үүрэг болгов.
Тэгээд мэдээж хамгийн гол ярьсан юм бол "Шинэ жил". Такс хэр тараагдаж байна? орох хүн хэр байна ямар тэмцээн уралдаа зохиох уу? гэх мэтээр бараг бүх хурлын турш ярилаа. 1-р курсын номер гэсэн чинь шууд манай ангийн "Зомбинууд"-ыг оруулчих гэж байна. Ихээхэн таалагдсан бололтой. Тэгэхээр зомбинууд маань бэлтгэлтэй л байж байх нь байна шүү.
Ирж буй шалгалтууддаа сайн бэлдээрэй гэцгээж байна. Ах, эгч нарын зөвлөгөө энэ. Ирэх замдаа Ринчинтэй цуг ирлээ.Түүн шиг шудрага хүнийг харж байсангүй. Хамгийн их захиж байгаа юм нь оюутан болчихоод ганц дайчин байна гэдэг асар хэцүү, харин багийн тоглолтыг сайн хийвэл харьцангуй хялбар гэж дээрээс хойш нилээн хэд хэлж байгаа юм.Тэгээд маргааш ярилцаж байснаараа нөгөөдөр буюу Ням гарагт хаана цуглах, хэн юуг хариуцах тал дээр ярилцана шүү.
Бодоод байсан бид нар хагарлын эхний шатандаа орчихсон явж байна. Цаашид яаж явахыг хэн ч хэлж мэдэхгүй. Бүгд бие биедээ хэрэгтэй гэдгээ л ухаарч байх хэрэгтэй байна. Зарим нөхдүүд эд нартай харьцсан ч яаалаа харьцаагүй ч яалаа гэсэн гэнэн бөгөөд ахархан бодолтой явж байгаа харагдах юм. Гэтэл ирээдүйд хэн нь хэн болохыг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор бүгд бие биенээ хүндэтгэж байвал сайнсан. Мэдээж хувь хүн бүрийн хэрэг. Энэ Олон улсын харилцааны сургуулийн 1-3 анги. Нэг хүн шиг байхыг л хүсэж байна. Тэгэхгүй энд хөл нь авирч амжаагүй байхад гар түрүүлээд явчихвал муухай гэхдээ дараа нь гар нь хөдөлж амжаагүй байхад хөл нь түрүүлээд гүйчих ч юм билүү хэн мэдлээ. Яадаг ч байсан ангийн дарга гэж явдаг болохоор та бүхний нэгдэл, бие биенээ дэмжсэн байдалыг бэхжүүлэхийг хичээж энэ байдалд нь би үргэлж талархаж явах болноо.
Яг зөв. Харилцааны анги бол харилцааных байх хэрэгтэй. Бид нар ямар ХЗС эсвэл ФЭС-т сураагүй байгаа шүү дээ.
ReplyDeletetiim tiim , mat deer bur sain beldeh heregtei
ReplyDelete