Friday, April 30, 2010

Ангийн блогын төрхийг өөрчилөв

Өнөөдөр сургууль руу ирж байхад ч тэр, тараад явж байхад ч тэр аргагүй хавар ирчихэж ээ. (Таван сарын нэгэнд цас орно гэснийг эс тооцвол шүү дээ.) Тэгэхээр дулаан цагаа дагаад манай блог ч гэсэн яагаад уйтгартай саарал өнгөнөөсөө гэгээлэг ногоон өнгөнд шилжиж болохгүй гэж? Иймээс та нарт аятайхан байх болов уу гэж бодсоны дагуу зарим засваруудыг хийлээ.
  1. Үндсэн өнгө, арын зураг, дотоод гаджетуудын хэмжээг өөрчилсөн.
  2. Блогын гарчигийн дор хүмүүс байнгын орж байх шаардлагатай байж болох хуудсуудыг таб болгон оруулсан.
  3. Нийтлэлүүдийн ангилалын тоог цөөлж сүүлийн үеийн зарим нийтлэлүүдэд ангилал нэмсэн. (Нийтлэгчид зүүх ангилалаа мартав аа.)
  4. Нэг хуудасанд хэвлэгдэх нийтлэлийн тоо 9 байсныг 5 болгосон.
Жич: Уг өөрчлөлтийг таашаахгүй байгаа тохиолдолд нээлттэй илэрхийлж болно. Буцаан өөрчлөх боломжтой тул шаардлагатай гэж үзвэл олонхийн саналаар буцаан өөрчлөх болно. (Хэхэ)

Wednesday, April 28, 2010

Мэдээлэл зүй , даалгавар

Даалгавраа хийж амжаагүй байгаа бол өглөө болохоос өмнө хийж явуулах сүүлийн арга нь энэ болоод байх шиг байна. :D

Мэдээж хийцэн бол хамаагүй шүү дээ, хийж амжаагүй нь өнгө, байрлал, хэлбэрээс нь жоохон янзалж бариад өөрөө сайхан өөрчлөөд аргалаад явуулж болно шүү дээ. За тэгээд эндээс татаж аваарай.

Энд дар

Авсан бол Мөнхбаяртаа баярласан талархсанаа илэрхийлэхээ мартваа.

Tuesday, April 27, 2010

Мэдээлэл зүйн даалгаврын зургууд

Мэдээлэл зүйн гурав дугаар даалгавар дээр хэрэглэгдэх 2 зургийн жинхэнэ эхүүдийг багасгасан хувилбаруудтай нь орууллаа. Багшийн явуулсан 2 зураг дасгал хийхэд арай л биш, дэндүү жижиг байхаар нь энэ 2-ыг олж тавилаа. cat.jpg , dove.jpg зургууд нь эх зургууд, cat1.jpg dove1.jpg зургууд нь 4 дахин багасгасан зургууд байгаа. Доор байгаа хавтаснаас орж татаарай.

Хавтас руу орох

Жич: Өнөөдөр кино үзэх үйл ажиллагаа үнэхээр амжилттай боллоо. Ангийнхандаа баярлалаа.

Monday, April 26, 2010

Adobe Photoshop CS 8.0

Алдарт photoshop-ийгоо татаад авцгаана бизээ. Миний анзаарснаар сургуулийн ком дээр байдаг нь яг энэ хувилбар нь байх шиг байсан. Тийм болохоор анги дээр хийчихсэн юмаа түүртэлгүй хийхэд амар байх биз . (Ер нь бол нээх онцын ялгаа байхгүй дээ )

Энд дарж татаж аваарай.

Мэдээлэл зүйн даалгавар #3

Энэ долоо хоногийн даалгаварт нөгөө мууран толгойтой тагтаа, бас сарнай 2 байна. Хийгээд явуулцгаагаарай. Багшийн мэйл хаяг: altanulzii_sfs@yahoo.com

Энд дарж татаж аваарай.

Tuesday, April 20, 2010

Өнөөдрийн мэдээ

За мэдээж өнөөдөр Дашкагийн төрсөн өдөр болж байгаа учраас юуны өмнө:


Одоо нөгөө асуудал болох мэдээлэл зүйн даалгавар луу орьё. Олон хүмүүс мэдээлэл зүйн даалгавар хийх гэж бага зэрэг түүртэж байгаа бололтой . Тиймээс 2 дасгалын 1 1 жишээ загваруудыг оруулж байна . Гол нь засч янзалж, дээр нь байгаа хэсгүүдийнхээ өнгө байдал, текстүүдийг нь өөрчилхөө мартваа. Гол нь тэр шүү, адилхан юм явуулж баг алахгүй гэдгийг сайн ойлгоорой.

Folder

Note
Харандаа цаастай даалгаврыг явуулсан Мөнхбаяр, хавтастайг нь явуулсан Төвшин нартаа баярлалаа.

Жич: Саяхан төрсөн өдөр нь болсон хүмүүстээ блогоороо мэнд хүргэхээ мартсан байна лээ, sorry

Ерөнхий Англи Хэл

За, Эрдэнэчимэг багш дөнгөж сая нөгөө гэрийн даалгавраа явууллаа. Энэ 17 зураг байна. Бүх дасгалыг нь хийх юм байна лээ шүү.

Энд дарж татаарай.

Thursday, April 15, 2010

Мэдээлэл зүйн даалгаврууд

2 даалгавар өгсөн байгаа. Дараагийн хичээлээс өмнө хийгээд багшийн мэйл рүү явуулаарай .

Энэ фолдер луу ороод татаж аваарай.

Monday, April 12, 2010

Яагаад идэвхигүй байнаа?

Та нөхдийн царайг хамгийн сүүлд амьдаар харсанаас хойш 2 долоо хоног өнгөрчихөж яагаад ч юм их удсан юм шиг санагдаад байсан календарт бол жаахан хугацаа аж. 20 жилийн өмнө байсан бол яах байсныг мэдэхгүй ч одоо бол технологийн хөгжлийг ашиглаад, хичээлгүй үедээ хоорондоо харьцаж байгаа юм шиг мэссэнжэрт харьцаад байхад Томс Фрийдман нөхрийн дэлхий бол хавтгай гэж бичээд байсныг яахын аргагүй мэдэрч байна.

Monday, April 5, 2010

GEP 2010

Дэлхийн Эдийн Засаг дээр хэрэглэгдэх ном. Өмнө нь оруулсан нэг байгаа. Агуулгын хувьд ялгаагүй , зүгээр тэнд байсан файлуудыг бүгдийг нь нэг дор эмхэтгэсэн хувилбар байгаа багшийн сүүлд өгсөн даалгавар энэ номны хуудсаар өгөдсөн байгаа болохоор андуурч эндүүрэхвий гээд орууллаа.

Энд дарж татаарай.