Thursday, November 12, 2009

Сэтгэдэг зарц

Өчигдөр онигоо уншиж яваад үүнийг оллоо. Ер нь бол энэ онигоо нэг талаар инээдтэй ч бас нөгөө талаар сургамжтай юм шүү, за тэгээд уншаад сэтгэгдлээ бичицгээгээрэй .


Тосгон. Өглөө. Гэрийн эзэн зарцаа сэрээж байна.
-Хөөе тэнэг Иван минь бос. Хадлангаа хадъя. Иван нойрмоглон:
-Эзэнтээн өнөөдөр хадлан хаддаг өдөр биш ээ…
-Миний өөдөөс битгий олон юм яриад бай, бос муу залхуу минь! Зарц Иван босон хадуураа барин талбайд ирэв.
-Эзэнтээн миний хадуур мохчихиж. Би хариад ирлэчихээд ирье.
-За хурдан яваад ир. Зарц Иван гэртээ ирэн гэрийн авхайд хэлэв:
-Эзэнтэн таныг банш чанаад архи бэлдээд байж бай гэж хэлүүллээ. Эхнэр:
-Хэрвээ тэгсэн бол би банш архи бэлдье ээ… Зарц талбайд эргэж ирэн эзэнтэнд хэлж байна:
-Эзэгтэй танд банш чанаад архи бэлдэж байна, хурдан ир, гэж хэлүүллээ. Эзэнтэн:
-За тийм бол яахав хоёулаа харья. Тэр хоёрыг гэртээ ирэхэд ширээн дээр халуун банш байх бөгөөд харин гэрийн эзэгтэй алга байв. /Эзэгтэй дэлгүүрээс архи худалдаж авахаар явсан байж/ Эзэнтэн баншаа идэж байснаа:
-Чи хөршөөс архи худалдаж аваад ир гээд мөнгө өгөв. Зарц хөршийнд ороод хэлсэн нь:
-Манай эзэнтэн, эзэгтэй та хоёрыг далдуур уулздагийг мэдчихсэн одоо ирж ална, гэж байна. Хөрш:
-Одоо яана аа. Зарц:
-Нэг шил самогон өгчих би аргалахыг бодъё. Зарц архиа барин буцаж ирээд зээнтэндээ ирээд хэлсэн нь:
-Хөрш таныг нэг гахай алаад өгөөч гэж байна.
-Хэрвээ тэгж байгаа бол очъё доо. Хөрш, эзэнтэн нь сүх барин хашаанд нь орж ирэхийг хараад “Муу тэнэг Иван аргалж чадсангүй” гэж хараагаад арын цонхоороо гаран эрдэнэшишийн талбай руу зугтав. Эзэнтэн, хөршийн хашаанд нь ороход хөрш байхгүй байв. Энэ хооронд эзэгтэй дэлгүүрээс архи аваад буцаж ирэв. Иван:
-Эзэгтэй, эзэнтэн хөрш та хоёрыг далдуур уулздагийг мэдчихээд хөршийг ална гээд явсан. Энэ үед эзэнтэн сүхээ барин хашаандаа орж ирэв. Айсан эзэгтэй эрдэнэшишийн талбай руу зугтан одов. Эзэнтэн гэртээ орж ирэв.
-Гахай алуулах хөрш ч байдаггүй, архинд явсан эхнэр ч байдаггүй… Зарц Иван:
-Тэр хоёр эрдэнэшишийн талбайд танаас нуугдан уулзаж байгаа… Эзэнтэн,
“-Юу, муусайнуудыг алаад өгье” хэмээн хашгираад сүхээ барин эрдэнэшишийн талбай руу гүйн одлоо… Иван ширээнд сууж:
-Ээ, эзэнтэн минь, эзэнтэн минь, Би танд, өнөөдөр хадлан хаддаг өдөр биш ээ, гэж хэлээ биз дээ, хэмээгээд баншаа идэж архиа уухаар тухаллаа…

1 comment: