Thursday, January 21, 2010

Урлагийн үзлэг

Нилээн хэд хоногийн өмнө юмдаа, КоК надаас урлагийн үзлэг юу болж байна гэж асуусан юм. Тухайн үед би ч гэсэн за байз хичээл эхлээд эхний 2 долоо хоногийн дотор гэж байсан яанаа гээд бодоод явж байсан болохоор бодож л байна гээд хариулчихаж байсан юм. За байз тарчихсан нөхдүүдийг яаж цуглуулах билээ гэж бодоод байлаа. Тэгсэн бүр дээр үед хэд хэдэн нөхдүүдэд даалгаж өгч байснаа саналаа. Бичиж байснаа сийрүүлбэл:
1.Мэндчилгээ.
Энэ хэсгийг бүгдээрээ ярьж байгаад шийдсэн дээр байх.Ерөнхий чиг баримжаагаа гаргачихаад хийнээ.
2.Гоцлол дуу.
Энэ хэсгийг КоК хариуцаж авна уу.
3.Уран уншлага
Ану энэ хэсгийг хариуцаж авна уу.
4.Хамтлаг дуу
Төдө, Бэбэ энэ хэсгийг хариуцаж авна уу.
5.Бүжиг
Энэ хэсгийг Дөдө, Халиун хоёр хариуцаж авна уу.
6.Жүжиг
Энэ хэсгийг Төвшин, Баярсайхан хоёр хариуцаж авна уу.


КоК бол хариуцаж авсан хэсгээ баталгаатай хийчихнэ гэж найдаж байна.
Уран уншлага Ану бэлдэж байсан юм байгаа гэж найдаж байна.

Хамтлаг дууг энэ хоёр нөхөр тухайн үедээ юм хэлж байгаагүй тэгэхээр хэн нэгнээс санаа оноо гарж ирэхийг хүлээж байна. Энэ долоо хоногт багтааж санаа гарч ирэхгүй бол дахиад өөр хүнд хувиарлалаа.

Бүжгийг хариуцсан хүмүүс нь хийгээрэй. КоК ийн нөлөө их байгаа гэдгийг санаж байгаарай.

Төвшин, Баярсайхан хоёр зохиолоо бичээд миний и-мэйл хаяг руу явуулахыг зөвлөж байна. Тэгээд зөвлөж байгаад хийе.

Ийм байна. Хичээл удахгүй орлоо. Орохоос өмнө уулзаад зохицуулаад, урлагийн наадмаас өмнө хэд хоног бужигнуулах хэрэг гарах нь дээ.
Менежмент муу байсан уучил нөхдөө.

4 comments:

  1. hamtlag duu beltgeh zav uneheer garkunee manaihaann,,bebe d handaarai xixi

    ReplyDelete
  2. Tovshoo hoyulaa YAANAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA

    ReplyDelete