Та нөхдийн царайг хамгийн сүүлд амьдаар харсанаас хойш 2 долоо хоног өнгөрчихөж яагаад ч юм их удсан юм шиг санагдаад байсан календарт бол жаахан хугацаа аж. 20 жилийн өмнө байсан бол яах байсныг мэдэхгүй ч одоо бол технологийн хөгжлийг ашиглаад, хичээлгүй үедээ хоорондоо харьцаж байгаа юм шиг мэссэнжэрт харьцаад байхад Томс Фрийдман нөхрийн дэлхий бол хавтгай гэж бичээд байсныг яахын аргагүй мэдэрч байна.
Тэгээд мэссэнжэрт хэд хэдэн хүнтэй буу халах маягаар сууж байхад шалгалт дөхөөд бүгд завгүй болоод байгаа сурагтай. Баясгалан багш ёстой нэг бажигдуулж байх шиг байсан. Энэ дунд ер нь хүмүүс өөрөө л сайн явбал болоо гэсэн байртай ажилласан гэсэн гомдол хоёр гурван хүнээс сонслоо. Тэгээд хараад байхад блог дээр хүртэл нийтлэл бараг бичигдэхээ байж. Блог дээр юм бичих үгүй нь ангийн нэгдмэл байдалд хамаа байхгүй ч хэн нэг нь бичээд, нөгөө нөхөд нь уншиж байвал сайн.
Уулчид хэзээ ч ууланд ганцаараа авирдаггүй. Учир нь ямар ч хатан зоригтон үүнийг ганцаараа хийх боломж байдаггүй. Супермэн л биш бол. Хэн ч гэсэн сайн дүн авахыг хүсэх нь мэдээж. Гэхдээ цаг тухайд нь юмаа хийгээд явж байвал сайн дүн гэдэг бол нээх асуудал биш. Дараа төгсөөд ямар ч ажил дээр гарсан багаар ажиллах чадвар гэдэг юмыг хэнээс ч хамаагүй шаардана. Захирлын суудалд суусан ч тэр, сантехничийн ажилд очсон ч тэр багаар ажиллах гэдэг юм их шаардана. Уг нь бол байгалийн шалгарлын хуулиар чаддаг нь даваад чадахгүй нь шүүгдээд хоцордог. Энэ бол шудрага байдал. Гэхдээ бидний цөөхөн Монгол ахан дүүст бол хэрэггүй асуудал. Нөгөө шоуны менежментийн 3 байна. Анхнаасаа юм хийхгүй байсан. Одоо тэгээд өөрсдийгөө ч юм хийдэггүй хүмүүс гээд итгэчихсэн. Нөгөө бусад нь ч гэсэн эд нар юм хийдэггүй гээд янзан бүрийн багаар хуваагдах болвол аль болох нөхдүүдээс зайгаа барьдаг жишээтэй. Энэ яахав өрсөлдөөнтэй ертөнцийн хууль байж болох ч хүний ертөнцийн хууль бишээ. Хүмүүс бид бие биеэ дэмжиж, тулж өсдөг гэдгийг Монголын түүх үзэж байсан та нөхөд мэднэ буй за.
Нөгөө Төдө, Бадма хоёр гэж нэг хос гэмээр гарууд байна. Өөрсдөө ч тэр бусад нь ч тэр нэг цул больёо гэсэн сэтгэлийг гаргадаггүй.
Ер нь бол цагаа тулахад мэдлэг, диплом дээр тавигдсан дүн хоёроос чадвар, бодь сэтгэл илүү гэдгийг манай нөхөд мэднэ гэдэгт итгэлтэй байна. Үүнийг бодоод зөвхөн тэр дипломон дээр тавигдах дүнгийн төлөө гүйдэг оюутан бус магадгүй ирээдүйд төр албыг цуг түшилцэх хүмүүсээ чирж байна гээд оюунаа чөлөөлөөрэй.
Амьддаа бие биеэ хайрла гэж агуу философитой шүлгийн нэгэн дуртай хэсгээ бичье.
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Сургуулиас гарчихаад муу балай чинь юу яриад байна гэж магадгүй. Сурч байсан ангийнхандаа хандаж хэлэх гэсэн хэдэн үг байлаа.
xexe huurhiin huurhun um bichdin anaruushka:)
ReplyDeleteeoooooe hun ch zgr bailgahkuma
ReplyDeleteene badma yamar buduuleg novsh ve te dashka dhd ern bol anariin zuvlduu te.
ReplyDeletemani 3g neere arail te bas tegj bolqshdee.
bi shoudggu shtde! amidraldaa ter night club ntr orj uzeegu, eej bitgi or gsn bas 21 huregu ym cin tiimerhu gzr oroh horiotoi bdin bishu?
ReplyDeletehmmm dotroo bodood yawj bdag l zuils bn ingeed uneniig sonsoh shan bn
ReplyDeleteyg eniig unshsanaas hoish baingiin ene bodliig teeh bolsoon.omno ni ymar bodoltoi ywsnaa ch sain medku bn.hun heleehees naash gegcheer hun heleheer l neg tolgoid pod gj bsan.ingej bodsonoosoo bolood hen negen hund tus boldog baatar bolson chin gants neg zuil dr ooriigoo jahan ballaad dungiin neg heseg ni neleed taaruu garsan shoo.gehdee zugeeree de. uneniig ochson anardaa bayarlalaa.
ReplyDelete