Friday, April 30, 2010

Ангийн блогын төрхийг өөрчилөв

Өнөөдөр сургууль руу ирж байхад ч тэр, тараад явж байхад ч тэр аргагүй хавар ирчихэж ээ. (Таван сарын нэгэнд цас орно гэснийг эс тооцвол шүү дээ.) Тэгэхээр дулаан цагаа дагаад манай блог ч гэсэн яагаад уйтгартай саарал өнгөнөөсөө гэгээлэг ногоон өнгөнд шилжиж болохгүй гэж? Иймээс та нарт аятайхан байх болов уу гэж бодсоны дагуу зарим засваруудыг хийлээ.
  1. Үндсэн өнгө, арын зураг, дотоод гаджетуудын хэмжээг өөрчилсөн.
  2. Блогын гарчигийн дор хүмүүс байнгын орж байх шаардлагатай байж болох хуудсуудыг таб болгон оруулсан.
  3. Нийтлэлүүдийн ангилалын тоог цөөлж сүүлийн үеийн зарим нийтлэлүүдэд ангилал нэмсэн. (Нийтлэгчид зүүх ангилалаа мартав аа.)
  4. Нэг хуудасанд хэвлэгдэх нийтлэлийн тоо 9 байсныг 5 болгосон.
Жич: Уг өөрчлөлтийг таашаахгүй байгаа тохиолдолд нээлттэй илэрхийлж болно. Буцаан өөрчлөх боломжтой тул шаардлагатай гэж үзвэл олонхийн саналаар буцаан өөрчлөх болно. (Хэхэ)

3 comments: