Friday, August 5, 2011

Талархлын бичиг

Анарболд нь дөнгөж саяхан л МИАТ-ын онгоцноос бууж байсан чинь нэг мэдсэн хэдхэн хоноод 38-р өргөрөгийг давж алхах болчихож. Бүгдтэй нь уулзаагүй ч хэсэг нөхөдтэйгөө уулзахад сайхан байлаа. Дунд сургуулийн гэж нэгээс өөр уулзах хүн гарч ирээгүй байтал та нөхөд ажилтай, завгүй байсан ч чөлөө гаргаад намайгаа тоогоод ирсэнд их талархаж байна.

Уулзаж байгаад түрүүлээд явсанд мөн уучлал хүсье.

Жич:
Шанаа гэдэг үгийн Цэвэл гуайн толин дээр гарсан тайлбарыг доор хавсаргалаа.

1.х у у ч и р с а н хүн амьтны чихний доод эрүүний үзүүрийн муруйн орчин газар;

2.нүдний харалдаа хоёр хажуугийн хэсэг газар; шанааны яс; шанааны үс.

1 comment:

  1. Хэхэх, сайхан байсөөн сайхан байсан...
    харин энэ шанааны асуудал яг юу болсын, хүмүүс маргаад байгаа юм уу

    ReplyDelete