Өнөөдөр, өчигдөр хоёр Дөдөгөөс шүүмжлэл сонссон учир энийг бичиж байна даа. МУИС-ын урлагийн бага наадам болно болохгүй гэсээр байгаад миний хамгийн сүүлийн ОЗ-ын хуралд сууснаар бол ирэх 12 сарын дундуур болох юм байхаа.
Тэгээд чиглэл тус бүрт нь нэг хүн тэргүүлээд зохион байгуулана шүү. Тэргүүлж байгаа хүн нь хэн юу хийхэв гэдгийг шийднэ. Тэгээд эдгээр хүмүүс ингэнэ тэгнэ гээд надад ирэх Баасан гараг гэхэд авч ирэхийг ангийн даргийн хувиар үүрэг болгож байна.
1.Мэндчилгээ.
Энэ хэсгийг бүгдээрээ ярьж байгаад шийдсэн дээр байх.Ерөнхий чиг баримжаагаа гаргачихаад хийнээ.
2.Гоцлол дуу.
Энэ хэсгийг КоК хариуцаж авна уу.
3.Уран уншлага
Ану энэ хэсгийг хариуцаж авна уу.
4.Хамтлаг дуу
Төдө, Бэбэ энэ хэсгийг хариуцаж авна уу.
5.Бүжиг
Энэ хэсгийг Дөдө, Халиун хоёр хариуцаж авна уу.
6.Жүжиг
Энэ хэсгийг Төвшин, Баярсайхан хоёр хариуцаж авна уу.
Мөн 12 сарын 1 гэхэд нөгөө Монголын түүхийн "Тусгаар тогтнолын үнэ цэнэ" гэдэг эссэ-гээ хурааж авна уу. Энд надаас гадна шалгах 1-2 хүн хэрэг болно саналаа хэлнэ үү. Мөн протокол хөтлөх нэг хүн хэрэгтэй.
За ингээд багийн тоглолт гэж юу байдаг юм байна харъя.
Дахин сануулъя ирэх Баасан гарагт яриад бэлэн болго.
School of Foreign Service, National University of Mongolia: International Economic Relations group-1, class of 2013.
Tuesday, November 24, 2009
Thursday, November 12, 2009
Сэтгэдэг зарц
Өчигдөр онигоо уншиж яваад үүнийг оллоо. Ер нь бол энэ онигоо нэг талаар инээдтэй ч бас нөгөө талаар сургамжтай юм шүү, за тэгээд уншаад сэтгэгдлээ бичицгээгээрэй .
Тосгон. Өглөө. Гэрийн эзэн зарцаа сэрээж байна.
-Хөөе тэнэг Иван минь бос. Хадлангаа хадъя. Иван нойрмоглон:
-Эзэнтээн өнөөдөр хадлан хаддаг өдөр биш ээ…
-Миний өөдөөс битгий олон юм яриад бай, бос муу залхуу минь! Зарц Иван босон хадуураа барин талбайд ирэв.
-Эзэнтээн миний хадуур мохчихиж. Би хариад ирлэчихээд ирье.
-За хурдан яваад ир. Зарц Иван гэртээ ирэн гэрийн авхайд хэлэв:
-Эзэнтэн таныг банш чанаад архи бэлдээд байж бай гэж хэлүүллээ. Эхнэр:
-Хэрвээ тэгсэн бол би банш архи бэлдье ээ… Зарц талбайд эргэж ирэн эзэнтэнд хэлж байна:
-Эзэгтэй танд банш чанаад архи бэлдэж байна, хурдан ир, гэж хэлүүллээ. Эзэнтэн:
-За тийм бол яахав хоёулаа харья. Тэр хоёрыг гэртээ ирэхэд ширээн дээр халуун банш байх бөгөөд харин гэрийн эзэгтэй алга байв. /Эзэгтэй дэлгүүрээс архи худалдаж авахаар явсан байж/ Эзэнтэн баншаа идэж байснаа:
-Чи хөршөөс архи худалдаж аваад ир гээд мөнгө өгөв. Зарц хөршийнд ороод хэлсэн нь:
-Манай эзэнтэн, эзэгтэй та хоёрыг далдуур уулздагийг мэдчихсэн одоо ирж ална, гэж байна. Хөрш:
-Одоо яана аа. Зарц:
-Нэг шил самогон өгчих би аргалахыг бодъё. Зарц архиа барин буцаж ирээд зээнтэндээ ирээд хэлсэн нь:
-Хөрш таныг нэг гахай алаад өгөөч гэж байна.
-Хэрвээ тэгж байгаа бол очъё доо. Хөрш, эзэнтэн нь сүх барин хашаанд нь орж ирэхийг хараад “Муу тэнэг Иван аргалж чадсангүй” гэж хараагаад арын цонхоороо гаран эрдэнэшишийн талбай руу зугтав. Эзэнтэн, хөршийн хашаанд нь ороход хөрш байхгүй байв. Энэ хооронд эзэгтэй дэлгүүрээс архи аваад буцаж ирэв. Иван:
-Эзэгтэй, эзэнтэн хөрш та хоёрыг далдуур уулздагийг мэдчихээд хөршийг ална гээд явсан. Энэ үед эзэнтэн сүхээ барин хашаандаа орж ирэв. Айсан эзэгтэй эрдэнэшишийн талбай руу зугтан одов. Эзэнтэн гэртээ орж ирэв.
-Гахай алуулах хөрш ч байдаггүй, архинд явсан эхнэр ч байдаггүй… Зарц Иван:
-Тэр хоёр эрдэнэшишийн талбайд танаас нуугдан уулзаж байгаа… Эзэнтэн,
“-Юу, муусайнуудыг алаад өгье” хэмээн хашгираад сүхээ барин эрдэнэшишийн талбай руу гүйн одлоо… Иван ширээнд сууж:
-Ээ, эзэнтэн минь, эзэнтэн минь, Би танд, өнөөдөр хадлан хаддаг өдөр биш ээ, гэж хэлээ биз дээ, хэмээгээд баншаа идэж архиа уухаар тухаллаа…

Wednesday, November 11, 2009
Жинхэнэ дипломатын онол
Өнгөрсөн зууны 60-аад оны үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар Сайрус Венс гэгч хүн томилогдоод “дипломатчид цаг шиг ажиллах ёстой” гэсэн томъёоллыг дэвшүүлсэн гэдэг. Түүнээс энэ тухай нь асуухад тэрбээр ийнхүү тайлбарлажээ:
-Жишээ нь би, Оросын Сибирьт онгоцоор нисэж очоод жинхэнэ сибирь эртэй уулзаад,
-Чи америк бүсгүйтэй гэрлэмээр байна уу?” гэж асууна. Тэр мэдээж “-Би америк эхнэрээр золигоо хийдэг юм!” гэж хариулна. Тэгэхээр нь би
“-Гэхдээ тэр бүсгүй чинь манай ерөнхийлөгч Фордын охин шүү дээ” гэж хариулна. Тэгэхээр нөгөө орос эр
“-Тэгвэл ч өөр хэрэг шүү” гэнэ.
Дараа нь би Швейцарийн банкны удирдах зөвлөлийн гишүүд дээр очиж
“-Танай банкны захирлаар сибирийн жинхэнэ орос эр ажиллавал ямар байна?” гэж асууна. Тэд мэдээж
“-Тэр золигоор юугаа хийдэг юм” гэж хариулах нь мэдээж. Тэгэхээр нь би “Тэр чинь ерөнхийлөгч Фордын хүргэн шүү дээ” гэнэ. Тэгэхээр тэд
“-Тэгвэл ч өөр хэрэг шүү” гэнэ. Дараа нь ерөнхийлөгч Фордтой уулзаад
“-Та сибирийн жинхэнэ орос эрээр хүргэнээ хиймээр байна уу” гэж асууна. Тэр мэдээж
“-Тэр золигоор юугаа хийдэг юм” гэнэ. Тэгэхээр нь би
“-Тэр чинь Швейцарийн банкны захирал шүү дээ” гэнэ. Тэгэхээр ерөнхийлөгч
“-Тэгвэл ч өөр хэрэг шүү” гэнэ. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн охин дээр очино. Түүнээс би:
-Мисс Форд, та Швейцарийн банкны захиралтай суумаар байна уу” гэж асууна. Тэр надад:
-Тэр золигоор юугаа хийдэг юм, гэж хариулана. Тэгэхээр нь би:
-Тэр чинь Сибирийн жинхэнэ орос эр ш дээ гэж хэлнэ. Тэгэхээр мисс Форд:
-Тэгвэл ч өөр хэрэг шүү гэж, хариулна. Ингээд манай улс Оросын Сибирь, Швейцарийн банкийг эрхэндээ оруулаад зогсохгүй хэлэлцээрт оролцсон бүх талууд сэтгэл хангалуун үлдэх нь тэр дээ. Энийг л “цаг шиг дипломат” гэж хэлээд байгаа юм шүү дээ!!!

Saturday, November 7, 2009
Төрсөн өдөр: Халиун
Subscribe to:
Posts (Atom)