Thursday, February 18, 2010

Тэргэлд зориулав

Эх сурвалж: Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг
Хэвлэгч: Монсудар

хөөрхөн тэм 1. Сайхан, цэвэр, гоёмсог: хөөрхөн аальтай хүүхэд (эелдэг ааштай хүүхэд), хөөрхөн хүүхэн (зүс царай тэгш, гоо сайхан хүүхэн), хөөрхөн хэлбэртэй морь (байгаа хир чинээндээ тохирсон хүч чадал, бие галбир, өнгө зүстэй бага шиг морь); 2. Өхөөрдмөөр, энхрий: хөөрхөн амьтан (нялх хүүхдийг өхөөрдөн энхрийлсэн нь).

Sunday, February 14, 2010

Туялзуур гар

Ангийнхаан. Энэ хэний гар вэ?

link: Энд дараад бичлэгээ үз

Friday, February 12, 2010

Өнөөдрийн болон маргаашийн Гермес

Өнөөдөр нөгөө 3-р курсын Ринчин харагдахаар зураг авах санаатай очсон чинь өнөөдөр Гермес болно шүү гэлээ. Тэгээд ангийн дарга нар орно шүү гэдэг юм байна. Тухайн үед дотор хачин болоод л явчихсан. Зүгээр л хэдэн хүмүүсийн хооронд болж байгаа ч гэлээ ялагдлаа гэхэд Анарболд биш 1-3.

Орлоо. Өнгөрсөн улиралд Ану түрүүлчихсэн байсан учир анхны сонголт хийх эрх миний гарт байсан нь их давуу тал өглөө. Ер нь асуулт сонголт дээр тоглолт хийсэн болов уу. Миний орос хэл дуусаад ирлээ. Манай нөхөд тэгсэн гараад ирлээ. 1-1 д үнэхээр Think Tank ууд зөндөө байсан. Даанч хоорондоо нийлж чадахгүй байх шиг харагдсан. Бид харин зөв бол зөв буруу бол буруу нэг байж чадсан. 1-1 ийг доош нь хийж байгаа биш. Үнэхээр аймар өрсөлдөгчид байлаа. Та бүхнийхээ итгэлээр, чадлаар энийг хийж чадлаа.

Манай ангид think tank гэж байдаггүй юм байна лээ. Бүгдээрээ thinker үүд юм байна лээ. Ер нь бол Ринчин нөхөр Гермес гээчийг яагаад цаг заваа үрэн байж зохиогоод байдаг вэ гэхээр, цаг хугацаа өнгөрөх тусам анги дотор байх ёстой юм шиг хилийн шугам зурагдаж эхэлдгийг хамгийн сайн мэдэрсэн нөхөр. Бид нарт ч нилээн л хэлж байсан байх. Тэгээд та нар битгий тэгээрэй гээд л энэ. Дайсан ирэх цагт нэгддэг шиг өрсөлдөөн болгож нэгтгэж байна гэсэн үг. 1-3 бүгд урагш алхана шүү. Одоо болж байгаа ч дээдхэн талын курсээс эхлээд "ганц дайчин" яагаад ч бардаггүй болохыг мэдэрнэ. Тэгэх цагт хэр нэгдэж чадахыг хэлж мэдэхгүй юм. Миний яриад байгаа юм "Liquid Attack" гэх юмуу. Бичихийг хүссэн нь энэ.

Wednesday, February 10, 2010

Дэлхийн эдийн засаг дээр хэрэглэх ном

Эдийн засгийн онолоосоо салаад жинхэнэ мэргэжлийн гэж хэлж болох дэлхийн эдийн засаг сэдэв рүү ингээд орлоо. Ашиглах ном сурах бичиг гэж баахан жагсаалт өгсөн байсан чинь
GEP 2010
International Economics 6th edition

хоёроос бусдыг нь Оросын сайтуудаас хайлаа. Татаж авахын хувьд амьд торрент байна даанч энийг татлаа гээд ойлгох хүн гарах юмуу гэсэн бодол зурвас орж ирээд, ерөнхийдөө дургүй хүрчихлээ. Хэн ч ойлгох юм. Хэрэгтэй гэсэн хүмүүс нь надад хэлдэг юмуу Өнөрөө багш дээр флашаа барьж очоод авчихаарай.

Холбоос

Гөгө дээр тавих гэсэн 7 хоног гэснийг нь хараад больчихлоо. Дээрх хоёрыг багтаасан багц энэ байна даа. Татаад авцгаагаарай.

Monday, February 1, 2010

FAQ

Өнөөдөр дахиад л сургууль орлоо. Шалтгаан гэвэл маш энгийн, асуух хэдэн зүйлс байсан учраас л тэр. Соёл судлал сонгосон оюутнууд яах юм бэ гэж нэг асуулт асуулаа. Урдаас соёл судлал байгаа шүү дээ гэсэн чинь хажууд нь байсан хэн билээ нэг багш соёл судлалын хичээлээр лекц үүсгэхэд шаардлагатай оюутны тоо хүрээгүй гэж байна. Яасан гэсэн манай ангийнхнаас бусад нь бүгд гүн ухаантан болох гээд үзчихсэн бололтой. Тэгсэн алдаа гарсан бололтой уг нь соёл судлалын хичээл байна гэж байгаад нэг учир нь олдохгүй юм болчихсон бололтой. Тэгэхээр соёл судлал гэж сонгосон нөхдүүд философийн хичээлд сууж таарах нь бололтой.
Хоёр дахь асуусан асуулт маань, сонгоогүй хичээл буюу Монголын Дипломатын түүх хичээлд суух хэрэгтэй юу гэсэнд, "сонгоогүй бол суухгүй" гэсэн хариулт өглөө. Ерөнхийдөө ийм. Манай оюутны зөвлөл яах нь тодорхойгүй байж байгаад маргааш билетний захиалга авах юм ярьсан. Ямар ч гэж таньдаг мэддэг газраараа дамжуулаад захиалуулчихсан байгаа. Маргааш 3 4 цаг хавьцаа билет захиалсан хүмүүсийн билетүүдийг тараах болов уу.