Thursday, December 31, 2009

ШИНЭ ОНЫ МЭНД!!!

За тэгээд 2009 он амжилт бүтээлээр дүүрэн байлаа, сайхан секси байлаа...
2010 ондоо бут авж, будаа болгоцгоохын өндөр амжилт хүсье эээээ

Бүгдээрээ сайхан баярлаарай.

JIBUDGAI!!!

Wednesday, December 30, 2009

Төрсөн өдөр: Ангийн дарга

Шинэ жилийн баярын босгон дээр ангийн дарга Анарболдын маань төрсөн өдөр тохиожээ. Ингээд нас биед хүрж байгаа ангийн анддаа төрсөн өдрийн халуун мэнд хүргэе.
P.S. Анарболдын өөр decent зураг байхгүй юм байна.

Friday, December 18, 2009

Бид надаас хүчтэй

Шалгалт ч дөхсөн байна, хичээл ч хаагдаж байна. Дөнгөж саяхан л хичээл эхлээд хэн нь ч хэнийгээ танихгүй нөхдүүд явж байсан бол одоо шал өөр болчихсон байна. Муу ч бай сайн ч бай ангийн дарга гэдэг нэртэй болохоор чадахаасаа эхлээд чадахгүйг нь хүртэл сайхан л байлгах гэж явна.

Өнөөдөр хурал хийгээд ярилаа. Хяналтын албанаас 1-р курсын ангийн дарга нар мөнгийг зүй бусаар ашигласан байж болзошгүй гэж нэг хэлэлцүүлэг өрнөөд үүнээс хойш болгоомжтой ажиллаж байхыг 1-р курсын дөрвөн ангийн дарга нарт үүрэг болгов.
Тэгээд мэдээж хамгийн гол ярьсан юм бол "Шинэ жил". Такс хэр тараагдаж байна? орох хүн хэр байна ямар тэмцээн уралдаа зохиох уу? гэх мэтээр бараг бүх хурлын турш ярилаа. 1-р курсын номер гэсэн чинь шууд манай ангийн "Зомбинууд"-ыг оруулчих гэж байна. Ихээхэн таалагдсан бололтой. Тэгэхээр зомбинууд маань бэлтгэлтэй л байж байх нь байна шүү.

Ирж буй шалгалтууддаа сайн бэлдээрэй гэцгээж байна. Ах, эгч нарын зөвлөгөө энэ. Ирэх замдаа Ринчинтэй цуг ирлээ.Түүн шиг шудрага хүнийг харж байсангүй. Хамгийн их захиж байгаа юм нь оюутан болчихоод ганц дайчин байна гэдэг асар хэцүү, харин багийн тоглолтыг сайн хийвэл харьцангуй хялбар гэж дээрээс хойш нилээн хэд хэлж байгаа юм.Тэгээд маргааш ярилцаж байснаараа нөгөөдөр буюу Ням гарагт хаана цуглах, хэн юуг хариуцах тал дээр ярилцана шүү.

Бодоод байсан бид нар хагарлын эхний шатандаа орчихсон явж байна. Цаашид яаж явахыг хэн ч хэлж мэдэхгүй. Бүгд бие биедээ хэрэгтэй гэдгээ л ухаарч байх хэрэгтэй байна. Зарим нөхдүүд эд нартай харьцсан ч яаалаа харьцаагүй ч яалаа гэсэн гэнэн бөгөөд ахархан бодолтой явж байгаа харагдах юм. Гэтэл ирээдүйд хэн нь хэн болохыг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор бүгд бие биенээ хүндэтгэж байвал сайнсан. Мэдээж хувь хүн бүрийн хэрэг. Энэ Олон улсын харилцааны сургуулийн 1-3 анги. Нэг хүн шиг байхыг л хүсэж байна. Тэгэхгүй энд хөл нь авирч амжаагүй байхад гар түрүүлээд явчихвал муухай гэхдээ дараа нь гар нь хөдөлж амжаагүй байхад хөл нь түрүүлээд гүйчих ч юм билүү хэн мэдлээ. Яадаг ч байсан ангийн дарга гэж явдаг болохоор та бүхний нэгдэл, бие биенээ дэмжсэн байдалыг бэхжүүлэхийг хичээж энэ байдалд нь би үргэлж талархаж явах болноо.

Tuesday, December 15, 2009

Ерөнхий англи хэлний үзүүлэнгүүд

Уг нь анх бараг хурааж авна гэхэд нь зарласан ч ирэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.Нийтдээ 7 үзүүлэн буюу 14 хүн л явуулсан байна үлдсэн хагас нь хаачив?
Ямар ч гэсэн энийг татаж аваад үзэж дээ.
За тэгээд ирж буй бүх шалгалтууддаа сайн бэлдэцгээгээрэй.

http://share.gogo.mn/M6doZW5qZe15621260935907/Presentations.rar

Update:
http://share.gogo.mn/eKbPOZP5dh4001260938856/Erunhii%20angli%20hel.ppt
Нямгэрэл өглөө.

Шалгалтын хуваарь

За за шалгалтын хуваариа орууллаа.

12 сарын 22 . Монголын түүх , Д.Энхцэцэг , танхим 302, 10 цаг, амаар
12 сарын 24 . Дээд тоо , Б.Жамъяншарав , танхим 202, 10 цаг, бичгээр
12 сарын 26 . Олон улсын харилцааны түүх , Г.Баасанхүү , танхим 303, 10 цаг, амаар
12 сарын 29 . Эдийн засгийн онол , П.Лхамсүрэн , танхим 202, 10 цаг, бичгээр
1 сарын 3 . Ерөнхий англи хэл ,С.Эрдэнэчимэг , танхим 202, 10 цаг, бичгээр
1 сарын 5 . Англи хэлний хэл зүй , Л.Цэцгээ , танхим 202, 10 цаг, бичгээр
1 сарын 7 . Гамшгийн менежмент , Ш.Пүрэвцэрэн , танхим 202, 10 цаг, (бүү мэд яаж авахыг нь )

жич: Уг нь Баяраа маань сайхан сэтгэл гаргаад оруулсан чинь гайхал Ариал Мон оор орчихож. Хөрвүүлээд тавьлаа.