Би гэдэг хүн хүмүүс уурлаж байхад, намайг хорлож байхад ерөнхийдөө "хамгаалалт" хийгээд л байж байдаг. Ерөнхийдөө цочир хариу авахгүй дээ. Харин нэг л юманд хамгийн дургүй. Хүмүүс ашиглаад дуусчихаараа юмнуудаа хаячихдаг шдээ. Тэгээд нэгэнт хаячихсан юм байж буцаагаад хэрэг болох гээд байхаар нь буцаагаад авдаг т хамгийн дургүй.
Тэгэхээр би ангид байхдаа хоёр янзын Анарболд байдаг гэж өөрийгөө бодож байна.
1.Ангийн дарга
2.Шинэхэн найз
Ер нь дээрх хоёр сонголт байгаа гэсэн үг.
Санал маань юу вэ гэхээр. Хэрвээ намайг ангийн дарга гэж харьцах бол тэр хэвээрээ л харьцаад яв.Ангийн дарга хэрэгтэй үед хүрээд ирж бай.Бусад үед зүгээр л нэг сургуулийн хүмүүс шиг байж байхгүй юу.Харин найз бол өөр хэрэг.Найз гэдэг дотор нь тэр ангийн дарга гэсэн үг ч багтчихна.Хамгийн гол нь буцаагаад би өөрөөс тань тус эрж магад. Бас "хэрэглэсэн бол хаях" гэдэг зарчмыг над дээр хэрэглэвэл за тэгээд ангийн дарга ч үгүй найз ч үгүй болно гэсэн үг гэдгийг санаж явах хэрэгтэй.Мэдээж би тийм аймар дүрэм тогтоохгүй гэхдээ тэр "хэрэглэсэн бол хаях" гэдэг зарчимд хамгийн дургүй гэдгээ бичих хэрэгтэй шиг санагдаад л энэ бичлэгийг бичлээ.
За за, ойлголоо.
ReplyDelete