Ангидаа ардчилалын салхийг үлээлгэхээр шийдлээ.
Ангийн дарга гэдэг энэ нөхөр нь нөгөө улсын хаан бурхадаар сонгогдсон байдаг гэдэг шиг хичээлийн эхний өдөр сургуулийн нарийн бичгээр сонгуулчихсан нөхөр.Энэ хугацаанд чадахаараа л та бүхнийхээ эрх ашигт нийцүүлэх гэж ажиллаа.Мөн Төвшин гэдэг өөрийн нэг туслах, ОЗ-д бол манай ангийн төлөөлөгч.Тэгсэн би ч тэр Төвшин ч тэр та бүхний дэмжлэг итгэлээр энэ хүртэл явж ирсэн нь зарим тал дээр эргэлзээтэй харагдах юм.
Мөн ангийн дарга эсвэл ОЗ ийн гишүүн болох хүсэлтэй хүмүүс ч байсан нь харагдсан.Учир нь манай ангийн нөхдүүд бол урьд нь тухайн сургууль энэ тэрийнхээ хамгийн л нийгмийн болон хичээл зүтгэлийн идэвхитэй нөхөд байсан.
Тиймээс энэ бичлэгийг бичээд сууж байна.
Одоо цаг арай оройтоогүй байна.Ангийн даргын ажлыг би энэ Анараас илүү хийгээд явчихна,ангиа сургуулийн оюутны зөвлөлд Төвшингөөс илүү аваад явчихна гэсэн хүмүүс байвал нээлттэйгээр гараа өргөнө үү.Энэ бол ардчилал.
Ичиж зовох юм байхгүй.Би өөрөө зарлаж байна.Төлөөлөгчийн тал дээр 1 дэх өдөр үгүй юмаа гэхэд маш ойрын хугацаанд нууц санал хураалт явуулнаа.Хүсвэл ангийн даргын суудал ч гэсэн нээлттэй.Бас санал хураалт явуулж болно.Нэр дэвшигч нь нээлттэй хэний ч нэрийг бичиж болно.
Update: Яагаад вэ гэхээр.ОЗ д нэг ангиас 2 хүн л орж болоод байгаа юм. Гишүүнчлэлийг арай нээлттэй болгох талаар ярина гэж бодож байгаа ч нилээн ажил болно.Тэгэхээр хүсэл зорилготой олон нөхдөө хүндэлж байна гээд ойлгочиход болно.
No comments:
Post a Comment