Tuesday, September 8, 2009

Даргын хувиар анхны бичлэг

За ингээд ОУХС ийн Эдийн засгийн 1-1 гэсэн ангийн блогийг нээлээ.
Хэр юм хийчихэв бүү мэд.Ангид дизайны чиг гаргаад өгчихөөр нөхөд багагүй тоогоор байгаа гэж бодож байна.
Өнөө өглөө гэнэт санаад хийж байсан сайтынхаа хажууд нь байрлуулчихдаг юмуу гэснээ энд хийчихлээ санаа бодлоо солилцоорой.
Ангийн и-мэйл хаяг гэх юмуу даа энийг нь Google Groups үүсгэж байгаад
ouezh2009@googlegroups.com болгочихсон.Нэг нууц үгээр орж байхаар гээд бүгдийнх нь и-мэйл хаягийг бүртгээд шууд явдаг болгочихъё гэж бодлоо л доо.Нэг талаар энгийн аргаас ядаргаатай мэт боловч томрохын хэрээр амар болох ба Группээ хэлэлцүүлэг маягаар ашиглаад санаа бодлоо солилцоод зарим үед тэр тэгээд таалагдахгүй байгаа шүү гээд амаараа хэлэхгүй ч биччихэж байвал болно байх.
Бүгд бусдыг атаархуулсан сайхан хамт олон байх гээд үзье.

Би гэдэг хүн ангийн дарга болж авсан.Урьд нь янз бүрийн удирдах юм хийж явсан ч энэ удаагийнх шиг хэцүү харагдаж байсан удаагүй.Гэхдээ бүгдээрээ хичээгээд үзье.

Оргил өөд хамтдаа.

3 comments:

  1. зиаз сайхан л удиртгал үг байна. Гүүд лаак бүгдэнд нь

    ReplyDelete
  2. сайхан бичжээ гэж . Бүгдэд нь АМЖИЛТ!!!

    ReplyDelete
  3. Оргил өөд хамтдаа

    ReplyDelete