Friday, September 11, 2009

Ангийн шуудангийн жагсаалт

8 жилийн өмнө хүмүүст нэг жаахан бацаан и-мэйл гэж хэлэхээр хүмүүс юу байдын гэдэг байдаг байлаа.Урд зүгийн нэгэн улсад жаахан хугацаанд амьдраад ирсэн чинь Сүхбаатарын талбай тойроод урьд нь Дархан хотод л байдаг байсан "Монголын хамгийн өндөр байшин" гэх тодотгол Улаанбаатар хотод маань хэд хэдээрээ биелэлээ олоод хүмүүсийн харьцаа ажил явуулах арга ч боловсронгуй болчихсон байсан.

Манай ангид Эдийн засгийн онол ордог багш маань ангийн и-мэйл нээгээд надад явуул гэж байсныг бүгд сонссон байх.Тэгэхээр нь шинэ санаа гардаг баатар болох гээд би бээр шуудангийн жагсаалт(mailing list) буюу нэг хаягруу мэйл явахад тухайн жагсаалтанд бүртгэлтэй бүх хүмүүст шууд дамжлагагүйгээр очих юм хийх гэж үзлээ.Тэгээд Google Groups дээр үүсгэтэл зарим нэг техникийн асуудал гарах шинжтэй болчихож.Бараг бүгд Yahoo Mail хэрэглэж байна.Зарим нь гүүгл дээрх и-мэйлээ өгч байгаа бөгөөд тэдний хувьд асуудал байхгүй ч дийлэнх массын хувьд шинээр нэг хэрэглэгчийн эрх үүсгэх болж байна.

Тэгэхээр бидэнд 3 арга байгаа бөгөөд сийрүүлбэл:
1. Хүн болгон гүүгл дээр өөрийн хэрэглэгчийн эрхийг үүсгэх.Ингэж байхад мэдэхгүй чадахгүй асуудал гарвал надаас эсвэл өөр хэн нэгнээс асуухад болно.

2. Багшийн хэлж байснаар ouezh2009@gmail.com хаягыг бүгдээрээ орж хэрэглэх.Энэ тал дээр зарим нэг асуудал гарах магадлалтай.Ерөнхийдөө бол болно.

3. Өнөөдрөөс эхэлж Ангийн Төлөөлөгч болсон Төвшин эсвэл би ч юмуу багшаас орж ирсэн и-мэйл эд нарыг шууд блог руу тавьж байх юм.Энэ тохиолдолд хэдэн секундээс хэдэн цагын хоцролт гарах аюул байж болно.

За ингээд бүгдийг бичлээ.Та бүгд санал бодлоо солилцоод ирэх Ням гараг гэхэд нэг шийдэлд хүрэх хэрэгтэй байна.

4 comments:

  1. минийх mgl.lord@gmаil.com , бүгдээрээ gmail л нээчий

    ReplyDelete
  2. Сонголт 1. Би блогоо бичдэг хаягаа хэрэглэдэг.

    ReplyDelete
  3. badma1201@gmail.com shu gmail bugdeere neechiya

    ReplyDelete
  4. miniih bmb1024@gmail.com shu

    ReplyDelete