Saturday, September 12, 2009

Хариуцлагагүй нөхөд нь хэн бэ?

За ангийн дарга хочит мануухай нь 31 оюутны зургийг Даваа гарагын өглөө гэхэд ОУХС ын нарийн бичиг буюу захирлын туслахад хүлээлгэж өгөх ёстой билээ.
Тэгээд өчигдөр буюу Баасан гарагт мэссэнжэрт байсан хүмүүст бүгдэд нь мэссэнжэрээр зар тарааж аваагүй гэж үзсэн хүмүүсдээ мэссэжээр зар явуулсан билээ.
Зарим нь ч шууд би мэйлээр явуулна гэснээрээ явуулж байна.
Мэйлээр явуулсан хүмүүс гэвэл Ану, Нямгэрэл, Халиун, Төгөлдөр, Бадма байв. Эдний дундаас стандарт хангах хэмжээнд гэж яривал Ану, Халиун хоёрын зураг л байлаа.

Тэгээд сургууль дээр 3 цагт урд нь цуглараад зургаа даруулах ёстой байсан ба Мөнхбат, Жагарчүсүм хоёр цагаа барьж ирэн бусад нь хэд хэдэн минут хоцорч ирсээр 16 цаг 31 минутад хамгийн сүүлд Батцэцэг зургаа дарууллаа.

Ирээд мэйлээр ирсэн болон өөрийн дарсныг нэгтгээд үзэхэд нийт 20 зураг болж байна.
Үлдсэн хэдэн нөхдүүдийг яах вэ.
Ц.Солонго
Зулбаяр
Дөлгөөнномин(шалтгаанаа хэлсэн)
Дэлгэрцэцэг
Уртнасан
Дашням
Буд-Эрдэнэ
Номин-Эрдэнэ
Сүхбат

Би уг нь бүгд рүү нь мэссэж явуулсан.Авсан л байх ёстой.
Энэ маягаар бол бид хол явж чадахгүй ээ.Онцлог нь Даваа гараг болоход тэд бус ангийн дарга гэдэг энэ мануухай чинь хариуцлага хүлээнэ.Эсвэл би бүр бүгд рүү нь залгах ёстой байсан юм болов уу?Тэгээд энэ талаараа гомдол мэдүүлэх гэтэл өнөөдөр чинь амралтын өдөр гэдгийг санадаг юм байна.
За мэдэхгүй тэгээд өөрсдөө мэднэ биз.



update: Сая Баярсайхан явуулчихлаа.Дашням явууллаа гэж байна.
Уг нь бол хүчлэх арга хамгийн явцгүй арга.Гэхдээ энэ тохиолдолд хэрэглэхээс өөр арга алга.

1 comment:

  1. teheer iim bn bi zurga yawuuIi geteI pixeI uneheer muu bn minii durs ch haragdahguin 1dehiin ogIo erthen daruuIj hariutsIaga aIdsan 10 nuhur gem nugIe tsagaatgay ?

    ReplyDelete