Sunday, November 29, 2009

Даргын гомдол, тушаал

За энэ ангийн дарга нь өнгөрсөн Лхагва гарагт хэд хэдэн хүмүүст үүрэг, чиглэл өгөөд Баасан гараг гэхэд тодорхой хариулт авнаа гээд нэг бичлэг бичсэн хүмүүс нь ч уншсан байсан. Нийт чиглэлүүд ерөнхийдөө болсон ч "хамтлаг дуу" яах гэж байгаа нь ямар ч тодорхойгүй байна шүү. Энэ асуудлыг Төдө, Бэбэ хоёрт даалгасан. Төдөгөөс за юу болж байна гэхэд хэн хэн оролцох юм гээд надаас асуугаад явж байх юм. Би өөрөө олчих байсан бол юу гэж ажил болж өөр хүмүүст даалгах билээ дээ. Хариуцлагагүй байна шүү. Бусад нь бол болчихсон байна л даа.

Одоо ирж байгаа долоо хоногийн Мягмар гарагт Монголын түүхийн хичээлийн эссэ-г хурааж авна. Анараа гээд инээх юм байхгүй шүү. Тэгээд 12 сарын 14 гэхэд бие даалтаа хураалгах ёстой. Сэдэвээ одоогоор сонгосон 3 хүн л байна.

Сайн юм бичье гэвэл, Пүрэв гарагт Дөдө, Хайлка, Кок, Баяраа, Жижи дээр нь би гэсэн хэдэн нөхдүүд хичээлийн дараа сууж урлагийн үзлэгийн талаар бараг 3 цаг тасралтгүй ярилаа. Зөндөө олон санаа гарч ирээд байх юм.
Уг нь Төдө-г дагуулаад явах байсан ч хичээл тарсан хааччихсан нь мэдэгдэхгүй алга болсон.

Бас нэг юм байна. Лхагва гарагт биеийн тамирын дараа, ер нь хичээлийн дараа бусад ангийн нөхдүүд гадна бөөнөөрөө нэг нэгийгээ хүлэгээд зогсож байх юм. Тэгсэн манай анги хааччихдаг юм хаа нэг тйишээ алга болчихно. Эсвэл тийм аймар ажилтай завгүй нөхдүүд байдаг юм уу хаашаа юм.

Одооноос эхлээд би чанга байна гээд хэлчихье.
ОЗ-ын хурал заримдаа боломжтой заримдаа боломжгүй үед таарах юм. Тэгээд юу ч болж байсан очиж суух ёстой. Ажил, хичээл заримдаа дийлдэхгүй явж байгаа үед манай төлөөлөгч үүргээ гүйцэтгэж баймаар байнаа. Ганц Ану байгаад байхаар хэцүү юм.
Ану,Төдө,Баяраа нар зарим үед ээлжлээд хуралд суучихаж баймаар байна.

Одоохондоо бичих юм энэ л байна.

4 comments:

  1. Би одоо Баасан гарагуудад хуралд сууж байя гэж бодож байна.

    ReplyDelete
  2. Хуралд хэн ч сууж болдымуу

    ReplyDelete
  3. Тэгвэл мань зав гаргаад хааяа сууж байж болышд , :P

    за тэр ч яахав урлагийн наадамдаа ангиараа гоё бэлдэе хүмүүсээ

    ReplyDelete
  4. uuee,,harin ter hamtlag amid hugjim geel bodool bsan chn oruulj bolku gdgin sosnchod shokond orchel yavjina,,xixi,, duulah humuus bval heleerei manaihaan.. oz d anaraa durtaiya suuya,, gol n hezee bolhiin heleerei tsaad chn martamhai ;)

    ReplyDelete