Нилээн олон хүмүүсийн дарамт шахалтаар өөрийн үүргээ ухамсарлан өнөөдөр сургууль дээр очоод ирлээ. Хамгийн эхний очсон шалтгаан бол хичээлийн хуваарь гарсан эсэх байлаа. Сургалтын албаруу орсон чинь одоо гаргаж байна маргааш гэхэд бэлэн болчихно гэж байна.
Өөр нэг асуудал байсан нь 2-р сарын нийтийн тээврийн том оврын автобусаар зорчих тасалбар байлаа. Сургууль дээр очсон манай оюутны зөвлөл ч алга самбар нь ч хаа нэг тийшээ алга болчихож. Тэгээд Монголын оюутны холбоо орсонд үүдэн дээрээ энд захиалга авахгүй гээд хадчихаж. Гайхаад ЭЗС сургуульд сурдаг найз руугаа ярьлаа. Манай сургуулийн оюутны зөвлөлийн дарга өөр хотод байгаа гэнэ. 29 ны өдөр ирээд захиалга аваад явна гэсэн гэж байна. Тэгээд ямар ч байсан 400 төгрөг хураалгаад ЭЗС аар дамжуулаад авахаар боллоо. Маргааш буюу 1 сарын 28 ны өдөр 1 цаг 30 минутад сургууль дээр ирээд мөнгөө хураалгаад нэрээ бичүүлэхийг хүсэж байна.
Одоо урлагийн үзлэг гэдэг асуудал л үлдэх шив дээ. Энийг бөөнөөрөө уулзаж байгаад хийнэ гээд л байж байхаас. Тэр болтол хариуцуулж өгсөн ажлуудыг хийхийг хүсэж байна. Хамтлаг дууны асуудлыг ардуур ярьж байгаад зохицуулна даа.
Шинэ хуваарь оруулчихлаа
ReplyDelete