Monday, September 14, 2009

2009 оны 9 сарын 11 ны өдрийн хурлын тэмдэглэл

2009 оны 9 сарын 11 нд МУИС ын ОУХС оюутны зөвлөл нь хичээлийн шинэ жилд анхны хурлаа хийлээ.Манай ангийн хувьд Төвшин, Тэргэл дээр нь миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй орсон.
Ерөнхийдөө бол ангийн даргатай цуг нэг төлөөлөгч байх ёстой гэсэн дүрэмийнх нь дагуу Төвшин тэр төлөөлөгч гэдэг нөхөр нь болсон.
Яригдсан зүйлүүдийг доор сийрүүлбээс:

1. Оюутны байрны асуудал яригдсан ба энэ жилийн хувьд МУИС нь оюутны байрны хуваарилалтаа "Хангамж үйчилгээний хэлтэс" гэдэг газраараа дамжуулан явуулсан бөгөөд урьд урьдны жилүүдэд Оюутны холбоо нь хариуцдаг байсан юм байна.Манай сургуулийн хувьд 21 оюутаны квот авсан бөгөөд үргэлжлүүлж "хөөцөлдсөөр" 24 болгосон юм байна.Үүнээс бидний бусад болох нэгдүгээр курсынхэнд 13 нь ноогдож бусад нь сугалаагаар тараагдсан ба дээд курсийнхнээс гомдол нилээн гарсан сурагтай байсан.

2. Хоггүй долоо хоногийн ажил.
9 сарын 14 нөөс эхлэн 9 сарын 19 ны өдрийг хүртэл "СОЁЛТОЙ БАЙЦГААЯ" уриан дор нийт ОУХС болон ЭЗС иудад хоггүй долоо хоногийн ажлыг зохион байгуулж байгаа.Хурал хийж байх явцад ОУХС оюутны зөвлөлийн дарга нь гадаах хогийг цэвэрлэх гэх мэт санаа дэвшүүлсэн боловч 3 курсийнхэн эсэргүүцсэнээр ямар ч гэж бид гадаа хог түүгээд зогсож байхааргүй болсон.Ерөнхийдөө суртал ухуулга хийх маягаар энэ ажлыг зохион байгуулах болсон ба 1-р курсын оюутнууд анги болгоноос нэг, нэг ханын самбар гаргахаар болсон.Ханын самбарыг 3 дахь өдөр хүртэл хийж дуусгаад, тухайн өдрөө 1 курсын оюутнууд бусад сурталчилгаа, ухуулах хуудас зэргийг сургууль даяар наахыг нь нааж хадахыг нь хадахаар болсон.

3. Танилцах үдэшлэг.
Манай ангийн хувьд бусад ангийг уур амьсгалын хувьд зөөлөн таатай боломжийг бүрдүүлчихсэн байгаа харагдсан.
Уг нь өмнө жилүүдийн хувьд Танилцах үдэшлэг гэж болдог байсан ба энэ жил Боловсролын яамнаас ч юмуу хаанаас юм нэгэн эрх мэдэлтэй газраас ийм арга хэмжээ явуулахыг хориглочихсон юм байх.Гэхдээ сургуулийн уур амьсгалыг халуун дулаан оюутнууд нь бие биерүүгээ хялалзаж хараад байлгахгүйн үүднээс өөр ямар нэгэн зүйлийн далбаан доор уг үйл ажиллагааг зохион байгуулах болсон бөгөөд ерөнхийдөө бидний эзэмших мэргэжилтэй ч холбоотойгоор "Босоо хүлээн авалт" ийг зохион байгуулахаар болсон.Уг нь өөр өөр санаа оноо гарч байсан ч цаг агаарын нөхцөл, оюутнуудын тоо зэргээс хамаараад ийм шийдвэр дээр буусан.Ирээдүйн дипломатуудад туршлага болог гээд хийхээр болсон.Ерөнхийдөө уг үйл ажиллагаа дараагийн долоо хоногт буюу 9 сарын 21 ээс 9 сарын 27 ны хооронд зохион байгуулагдахаар болсон.

За нэг иймэрхүү юм яриж суусаар дууссан даа.Энэ тэмдэглэл хөтлөнө гэдэг чинь хэцүүхэн ажил байна.Уг нь нарийн бичгийн хийх ажил гэхдээ манай нарийн бичиг зүгээр шулуухан шулуухан биччихдэг болохоор одоохондоо би өөрөө бичиж байя.

3 comments:

  1. 9 сарын 11 нд хуралдаж муралдаа аймар аймар. Яг террорист үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм шиг.
    Тэгээд тэр ханын самбарууд ер нь хаана хаана хадагдах юм бэ?

    ReplyDelete
  2. hey ter bosoo huleen awaltan deer ni yu umsuj ochwol zohiltoin boloo

    ReplyDelete
  3. хүлээн авалт учраас даашинзтайгаа...
    хөвгүүд гооонжтой

    ReplyDelete