Friday, September 11, 2009

Зураг авах тухай

Бид оюутан болоод 9 хоног, нэг анги болоод 6 хонож байна.
Энэ хугацаанд нэг нэгнийгээ багагүй таньдаг болж байх шиг байна.Тэгээд нэг зарлалын шинжтэй зүйл байнаа.

Өчигдөр намайг Нарийн бичгийн дарга "яаралтай" гэсэн тодотголтойгоор дуудуулсан бөгөөд.Багагүй хугацаанд хүлээсний эцэст өөрийн үүрэг даалгаварыг авсан бөгөөд.
Ирэх Даваа гараг буюу 9 сарын 14 гэхэд нэг флаш дискэнд ангийнхаа 31 хүүхдийн зургийг дижитал хэлбэрээр оруулж ир гэсэн юм.

Тэгэхээр хугацааны хувьд маш шахалттай байсан учир маргааш буюу 9 сарын 12 ны 15 цагт сургууль дээр хэдхэн минут уулзаад цээж зургаа надуур авхуулах эсвэл тухайн өдрийн 20 цаг хүртэл ouezh2009@gmail.com хаягруу илгээх юм.

Ингэж байж хэн хэндээ хал балгүй ажилаа явуулах боломж бүрдэх нь байна.
Янз бүрийн найраа энэ тэр байхгүй дээрх хоёр замын нэгийг сонгоно уу.
Өөрийгөө хасвал 30 хүний зургийг эмхэлж цэгцлэх болохоор надад их хүндрэлтэй байна.

1 comment: