Хэд хоногийн өмнөөс манай анги албаны хэлээр яривал МУИС ын ОУХС ын 1-3 анги кино үзэх талаар яриад л байсан. Харин би гэдэг нөхөр дундыг хараад л сууж байсан. Өчигдөр яг яривал уржигдараас бүгд санал нийлэхээр нь ангийн эв нэгдлийн билэгдэл байх ёстой ангийн дарга гэдэг энэ нөхөр нь "За" гэсэн үг хэлээд өчигдөр эсвэл өнөөдөр болгосныг санаж байгаа байх. Өчигдөр буюу Мягмар гарагт бүгд сайхан цаг байсан ч маргааш хямдралтай гээд өнөөдөр буюу Лхагва гарагыг сонгосон. Тэгээд хамгийн сүүлийн цаг ороод гадаа гараад хэсэг бүлгээрээ зогсож байхад нийлээд нийлээд 18 хүн болов. Нэгэнт хэлсэн гээд явав. Би гэдэг хүн дээрээс нь бас бус хэдэн хүн дээрээс нь давхар ажилтай байсан ч явж л байсан. Учир нь тэр нэг анги гэсэн уур амьсгалын төлөө гэх юмуу. Явж байхад Түвшинбат яриад нэгдэж болохоо хэлсэн. Тэгээд мөн Жагарчүсүм бас мэссэж бичсэн. Жагарчүсүмд хариу бичээгүй. Учир нь тухайн үед байсан байдлыг ажиглахад угаасаа бүтэхгүй нь тодорхой байсан. Гэсэн ч бүгдээрээ алхсан. Яваад л байсан Тэнгисийн гадна очиход надтай нийлээд 7 байна уу 8 хүн л байсан. Ороход бүх билэт зарагдаад дуусчихсан байсан гэж байгаа. Урам нь хугарсан хэдэн гар тэндээс тэгээд хэсэг бүлгээрээ тал тал тийш тарсандаа.
Бүгдээрээ шахуу босоо хүлээн авалтанд их санаа тавьж байгаа харагдаад байсан. Өчигдрийн хуралд суучихаад нэг золгүй явдлын талаар яриад цус нэгтэй нэгнийгээ туслаж дэмжье, ар гэрийнхэнд нь дэм үзүүлье гээд МУИС даяараа нийлээд хөдөлж байнаа гээд ярисан. Заавал гэж албадахгүй ээ, гэхдээ зовж яваа нэгэндээ жаахан ч гэсэн эд материалаар туслая гэхэд анхаарч сонссон хүн хэд байна? Өнөөдөр цаг нь тулахад дахин нэг лавлан асуухад Г.Солонго бас Жагарчүсүм байсан уу сэтгэлээрээ мөнгө хандивласныг нь нэрсийн жагсаалтын хамт өөрөөсөө жаахаан юм гаргаад сургуулийн ОЗ д аваачиж өгсөн.Очиход миний урьд аль ч ангийн мөнгө юм баахан 10 т 20 т ч харагдаж байсан. Тэгэхэд манайх яав? Нөгөө үдэшлэг энэ тэр гэхээр яагаад байдаг билээ. Яахав боломжгүй нэгэн байгаа л биз гэхдээ л бас 32 хүнээс 3 гэдэг арай дэндүү бага сэтгэлээ.
Энэ янзаараа бол бид ойрын хугацаанд лав нэг далбаан дор жагсаж чадахгүй гээд хэлчихэд буруутахгүй гэж бодож байна. Ийм байж болохгүй ээ. Өөрөөсөө бурууг нь хайж үзсэн. Бас л олон асуудал толгойд орж ирж байна. Эсвэл би буугаад өөр нэг "базаад" байж чадах хүнийг толгойгоороо тавьсандаа ч яахав.
Нөхөдөө бид нэгдэх хэрэгтэй байна.Бас "За гэвэл Ёо-гүй" байх хэрэгтэй байна.
Оргил өөд бүгд хамтдаа
Тэр 2 дахь асуудалын талаар харамсалтай байна. Би түүнийг хальт сонссон боловч Дээд Тоо тараад шууд харих хүсэлдээ автан таг саначиж.
ReplyDeleteЯмар ч байсан нэгдэх асуудлыг чухалчлах хэрэгтэй дээр санал нэг байна.
Черчиллийн ардчилал дээр хэлсэн байдаг шиг: Чи хэдий муу ангийн дарга байж болно, гэхдээ чамаас сайныг олно гэдэгт би найдахгүй байна. :)
Let's go forward!!!
sanal ugii, tuvshin /buduun bichig/ ta 2 er ni bainga tsug yavj bai, angiin darga medeej gantsaaraa huchrehgui shdee, manai 10 jild l lav bainga ingedeg baisan, tiim bolhoor tuvshin angiin darga 2 unshuul eniig zaaval biyluuleerei
ReplyDeleteЯг одоо надад аймар муухай санагдаж байна аа. Юу ч бодож саналгүй гэрлүүгээ яарсандаа явчихсандаа дургүй хүрчихлээ. Уучлаарай, гэхдээ үнэндээ би бүгдийг нь мартчихаж.
ReplyDelete1 sanal bn bugded ni helj bgaachee zarim 1 ni medeegui l bsiish dee jishee ni bi
ReplyDelete