Monday, September 14, 2009

Нэгэн уучлалт хүсэх нь

Би гэдэг нөхөр 32 хүүхэдтэй ангийн дарга болчихоод зураг дарах тал дээр жаахан бухимдаад зарим хүмүүсийг жаахан шүүмжилээд авсандаа хүлцэл өчих гэж энэхүү бичлэгийг бичиж сууна.
Та бүгдийн хоцорсонг зөв зүйл болсон гэсэн үг огт биш бөгөөд бид нэг далбаан дор зогсоод яг хоёр долоо ч хоноогүй байсан гэдгийг мартчихаж.Урьд нь янз янзын л хүмүүстэй уулзаж ажил хэрэг явуулж байхад эхлээд гуйж үзээд болохгүй болоод ирэхэд би өөрөө давуу талтай бол шууд шаардчихдаг байсан аргаа л ашиглачихсан байна.

Одоогийн анги сургуультай холбоотой асуудлаар бол би та бүхэний ангийн дарга.Харин бусад тал дээр бол шинэхэн танил, заримынх нь хувьд нөхөр гэж бодож байгаа.Ихэнх нь 18 хүрчихсэн хүмүүс байгаа байх.Бүгд өөрийн гэсэн төлөвшлийн эхний шатаа тавьчихсан тийм л хүмүүс байгаа. Тиймээс бусадтай ямар нэгэн зүйл дээр санал зөрөх асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тэрийг л зохицуулах гэж би байгаа юм.Нэг ёсондоо зам дээр бол замын цагдаа л гэсэн үг.
Би бүгдийнх нь 100 хувь эрх ашигт нийцсэн зүйл хийж байна гэж хэлж чадахгүй гэхдээ тийм байлгах үүднээс өөрийн оюунаа чадах хэмжээнд нь ашиглана гэдгээ хэлж чадна.

Бидний анги бол шинэ анги.Бүрдэж эхлээд, түрүүн бичсэнчлэн 2 ч долоо хоноогүй байгаа.Бидэнд бөөнөөрөө суугаад ярилцах анги гэсэн юм байхгүй, уг нь албагүй гэхдээ энэ маань хэн нэгэн маань ард гээгдэлгүй явж байхад тустай юм.Миний бодож байгаа зөв бол хүнийг гаднаас хараад царайг нь цээжилдэг бол ярьж үзсэнээр тэр л хүний доторыг харж болох мэт санагддаг юм.Тэгэхээр нөгөө гадаад үг болох "коллектив" гэдэг эдийг сайн байлгахын төлөө бүгд хичээх хэрэгтэй байх.

Ерөнхийдөө анх орсоноосоо хойш хэн нь хэн бэ гэдгийг харлаа.Ертөнц дээр байгаа 6 тэрбум хүн бүгд өөр өөр байдаг шиг энэ ангийн 32 хүн бүгд өөр юм.Энд Төвшин бид хоёр марзагнаж байхад тэнд хэн нэг нь номоо тас зуурчихсан ирээдүйгээ төлөвлөөд сууж байх.Гэхдээ хамгийн гол нь бүгдээрээ хүнийг ойлгодог хүмүүс шиг харагдсан.
За тэгээд тэр оргил өөд хамтдаа гэдэг үгээр энэ бичлэгээ өндөрлөе.

2 comments:

  1. Бид чаднаа чадна шүү дээ...
    Ийм идэвхи зүтгэлтэй, чармайлттай, үлгэр дууриал болсон ангийн дарга анх удаагаа л харж байна.
    Keep going mayn

    ReplyDelete